Өмнөд Солонгосын алдарт дуучин G-Dragon энэ амралтын өдрүүдэд Сөүл хотын KSPO Dome-д болсон анхны бие даасан фен уулзалтынхаа үеэр BIGBANG хамтлаг энэ онд эргэн ирэх болсныг мэдэгдлээ. Түүний хэлснээр, тус хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан албан ёсны comeback хийхээр төлөвлөж байгаа аж.
G-Dragon хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулсан гурван өдрийн фен уулзалтаараа нийт 40 мянга орчим фенүүдтэй уулзсан талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна. Уулзалтын үеэр тэрээр “Энэ жил BIGBANG-ийн 20 жилийн ой тохиож байна. Бид эргэн ирэх болно” хэмээн мэдэгдсэн тухай Korea JoongAng Daily, The Korea Times зэрэг хэвлэлүүд онцолжээ.
BIGBANG хамтлаг 2006 онд дебют хийснээс хойш Азийн хөгжмийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, “Haru Haru”, “Fantastic Baby”, “Bang Bang Bang” зэрэг олон улсын хит уран бүтээлүүдээрээ танигдсан. Сүүлийн жилүүдэд хамтлагийн гишүүдийн бие даасан уран бүтээл, цэргийн алба болон бусад шалтгааны улмаас хамтын үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан юм.

Одоогоор comeback-ийн тов, шинэ цомог эсвэл синглийн талаарх нарийвчилсан мэдээлэл албан ёсоор зарлагдаагүй байна. Гэсэн ч G-Dragon-ийн энэхүү мэдэгдэл нь фенүүдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.
Хөгжмийн салбарын ажиглагчдын үзэж буйгаар, BIGBANG-ийн 20 жилийн ойд зориулсан эргэн ирэлт нь К-попын зах зээлд томоохон үйл явдал болох төлөвтэй байна.
| G-Dragon: Bigbang хамтлаг энэ оны сүүлээр эргэн ирэх болно |
2026-04-16 13:19:23
УДЭТ-ын гадаа өв соёл таниулах түр байгууламж байршуулна
2026-04-16 12:23:07
2026-04-15 16:47:02
Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдааг 2 жилийн хорих ял оноолоо
2026-04-17 10:20:04
Сүүлийн нэг жилд 262 хүн мал хулгайгаар 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2026-04-17 10:11:50
2026-04-17 09:51:01
2026-04-17 09:44:10
2026-04-17 09:41:55
2026-04-17 07:15:02
2026-04-17 07:10:00
2026-04-16 16:36:28
Улаанбурханаар нас барсан тохиолдол 17 боллоо
2026-04-16 16:29:52
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-04-16 16:08:59
Өрхийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг нэмж, дундаж үнийг 95969 төгрөг болголоо
2026-04-16 15:58:19
2026-04-16 15:02:47
2026-04-16 14:51:07
“ДЦС-3” ТӨХК-ийн өр ₮37.5 тэрбум, авлага ₮38 тэрбум байна
2026-04-16 14:10:52
БГД-т 9,2 килограмм “Мөнгөн ус” худалдах зорилгоор хадгалж байжээ
2026-04-16 14:03:52
2026-04-16 13:54:42
2026-04-16 13:25:31
2026-04-16 13:19:23
Дөрөв хоногт цахилгаан дугуй, суррон, мопедийн 48 осол гарчээ
2026-04-16 12:31:45
УДЭТ-ын гадаа өв соёл таниулах түр байгууламж байршуулна
2026-04-16 12:23:07
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Таван шарын гармын баруун талын замыг 7 хоног хаана
2026-04-16 10:26:24
Сэрэмжлүүлэг: Хачигт хазуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-04-16 10:21:16
18 жүдоч Азийн аваргыг зорилоо
2026-04-16 10:02:27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-04-16 09:56:51
Сүхбаатарын Эрдэнэцагаанд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-16 09:53:16
2026-04-16 07:30:00
2026-04-16 07:20:54