Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн эргэн ирэлтийн тоглолтыг “Netflix” платформоор дэлхий даяар шууд дамжуулахаар болсон талаар албан ёсоор мэдээллээ.
“BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” нэртэй энэхүү тоглолт 2026 оны гуравдугаар сарын 21-нд Сөүл хотын Gwanghwamun талбайд зохион байгуулагдах бөгөөд Netflix-ийн хэрэглэгчид шууд үзэх боломжтой юм. Энэ нь хамтлагийн гишүүд цэргийн албаа дуусгасны дараах бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох анхны томоохон тайзны үзүүлбэр болж байгаагаараа онцлогтой.
Тоглолтод RM, Jin, SUGA, j-hope, Jimin, V, Jung Kook нар бүгд оролцож, эргэн ирэлтийн уур амьсгалыг дэлхийн сая сая фенүүдтэйгээ хамт хуваалцахаар төлөвлөжээ. Netflix өмнө нь хөгжмийн тусгай контент, баримтат кино цацаж байсан ч ийнхүү Азийн супер хамтлагийн comeback тоглолтыг дэлхий даяар шууд дамжуулах нь стриймингийн салбарт томоохон үйл явдалд тооцогдож байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь онлайн шууд дамжуулалтын шинэ түвшнийг тогтоож, хөгжмийн зах зээлд шинэ жишиг бий болгох боломжтой аж.
Мөн тус тоглолтын дараа буюу гуравдугаар сарын 27-нд “BTS: THE RETURN” нэртэй баримтат кино Netflix-ээр цацагдах тов гарсан байна. Уг бүтээлд хамтлагийн comeback-ийн бэлтгэл ажил, тайзны арын үйл явц болон гишүүдийн сэтгэл хөдлөлийг харуулах юм байна. Ийнхүү BTS хамтлагийн эргэн ирэлт зөвхөн нэг удаагийн тоглолтоор хязгаарлагдахгүй, цогц контентоор дэлхийн зах зээлд хүрэхээр болжээ.
| BTS бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж, тоглолтоо Netflix-ээр шууд цацна |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02