BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé Америкийн алдарт "Call Her Daddy" подкастад оролцох үеэрээ хайр дурлалын амьдрал болон өнгөрсөн харилцааныхаа талаар анх удаа илүү нээлттэй ярьжээ. Тэрбээр ярилцлагын үеэр “Би хайр хайж байна” хэмээн хэлсэн нь фенүүдийн анхаарлыг ихэд татсан байна.
Rosé өнгөрсөн харилцаануудаасаа нэгийг “токсик” буюу эрүүл бус харилцаа байсан хэмээн тодорхойлсон ч тухайн хүний нэрийг дурдаагүй юм. Тэрбээр залуу насандаа ийм харилцаанд байсан бөгөөд тухайн үедээ мэдрэмжээ дагасан ч эргээд харахад өөрт нь тохироогүй, сургамж болсон үе байсан гэдгийг хуваалцжээ.
Мөн хувийн амьдралаа олны нүднээс хамгаалах ямар хэцүү байдгийг ярьж, болзоондоо явахдаа танигдахгүйн тулд хиймэл үс зүүж, хувцсаа сольж нууцлан уулздаг байсан тухайгаа дурдсан байна. Түүний хувьд хайр дурлал нь хүн бүрийн адил энгийн зүйл ч, дэлхийн хэмжээний одын хувьд хувийн орон зайгаа хадгалах нь амаргүй байдгийг онцолжээ.
Ярилцлагын үеэр Rosé сэтгэл хөдлөн нулимс дуслуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд тэрбээр хүмүүсийн шүүмжлэл, хэвлэлийн нийтлэлүүд хувийн амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар илэн далангүй ярьсан байна. Түүнчлэн хайр дурлалын статус нь түүний хэн болохыг тодорхойлох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Энэхүү дугаар цацагдсаны дараа гадаадын томоохон хэвлэлүүд Rosé-ийн илэн далангүй ярилцлагыг онцлон мэдээлж, түүний хувийн амьдрал болон уран бүтээлийн замналд шинэ хуудас нээгдэж буйг тэмдэглэж байна.
| Rosé "Call Her Daddy" подкастад токсик экс найз залуугийнхаа тухай ярьжээ |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02
Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?
2026-03-22 13:49:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2026-03-22 12:51:40
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-03-22 01:21:04