Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын кино урлагт үндэсний цөөнхийн жүжигчид нэрд гарах явдал элбэг болжээ. Энэ нь тус улсын эрх баригчид 2013 онд үндэсний цөөнхийн жүжигчдэд боломж олгох шийдвэр гаргасантай холбоотой юм. Үүнээс хойш цөөнх үндэстний жүжигчид кино урлагт олноор орж, өөрийн гэсэн хүрээллээ бий болгосон байна. Төрийн бодлогоор бий болсон энэ боломж шинжааны уйгуруудад ч хамаатай бөгөөд өөрсдийн гэсэн одуудтай болж, зарим нь хятад даяар алдаршжээ.
Бид та бүхэндээ Хятадын кино урлагт од болон гялалзаж яваа уйгур үндэсний таван эмэгтэй жүжигчнийг танилцуулж байна.
1. Дилраба /Дилраба Дилмурат/
Дильраба 1992 оны зургадугаар сарын 3-нд төрсөн тэрээр маргаангүй энд бичигдэх бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй, бас нэр алдартай нь. Дильраба жүжигчин болох гараагаа 2014 онд “Эртний илдний домог” хэмээх олон ангит кинонд тоглож эхлүүлжээ. Улмаар 2017 онд “Үзэсгэлэнт Ли Хуэй Чэнь” кинонд тоглосноор нэр алдрын оргилд хүрсэн байна. Энэхүү киног нь интэрнэтээр долоо тэрбум хүн үзэн байна. Тэр жилээ Дильбара “Гурван амьдрал, гурван ертөнц: 10 бээр тоорын цэцэгс” кинонд мөн тоглож, хөдөлмөрч жүжигчин гэдгээ баталсан. Энэ кино нь ч бас Хятадын хамгийн алдартай олон ангит киноны нэг болжээ.
2. Тун Ли Я /Tong Li Ya/
Тун Ли Я 1983 оны наймдугаар сарын 8-нд Или Казахын өөртөө засах мужид төржээ. Аав нь Шинжааны сибо үндэстэн бол ээж нь Ганьсу мужаас гаралтай хань үндэстэн аж. 2002 онд “Шинжааны мисс” шалгаруулалтад түрүүлж, дараа нь Бээжингийн драмын урлагийн төв академийг төгссөн. 2008 онд Хонконгийн “Энэ бол амьдрал, хонгор минь” олон ангит киногоор уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр дараа жил нь “Хатан хаан” кинонд тоглон алдаршжээ. Түүний тоглосон “Нил ордон” /The purple house/ кино нэр алдар, байр суурийг нь улам бэхжүүлсэн юм. Тон Ли Я 2021 онд “Assassin in Red” кинонд тогложээ.

3. Цян Шин
1983 оны тавдугаар сарын 8-ны өдөр Үрүмчи хотод төрсөн, хуэй үндэстэн. Урлагийн гараагаа дөнгөж есөн насандаа эхэлсэн тэрээр 1994 онд “Five Men Two Women” кинонд анх тогложээ. 2003 онд “Хагас бурхан, хагас чөтгөрүүд” хэмээх цувралд тоглон алдарших замаа засжээ. Гэсэн ч харамсалтай нь уран бүтээлээ хэдэн жил завсарласан байна. 2012 онд “Ордны хатад” хэмээх түүхэн цувралд тоглосон түүнийг үзэгчид халуун дотноор угтан авч, Цянь Синь дахин алдаршсан юм. Энэхүү цувралд бүтээсэн дүрээрээ “China TV Drama Awards”-аас “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл “Our Second Child”, “Spring Of The Sparrow”, “Ode to Joy” 1, 2, “Blind Date”, “If Time Flows Back”, “Together” зэрэг олон кинонд тогложээ.

4. Гулинажа /Гульнезер Бахтияр/
Гульнезер Бахтияр 1992 оны тавдугаар сарын 2-нд Шинжаан мужийн Үрүмчи хотод төрсөн. Гулинажа эсвэл зүгээр Нажа нэрээр алдаршсан энэ жүжигчин 2011 онд Бээжингийн Кино академийг төгсгөжээ. 2012 оноос кино урлагийн замналаа эхлүүлж “Шуан Юаний сэлэм: Тэнгэрийн сорви” кинонд тоглосон байна. Дараа жил нь буюу 2013 онд алдарт “Цагдаагийн түүх” киноны дөрөвдүгээр ангид тогложээ. Гулинажа 15 дахь удаагийн “Golden Phoenix Awards” ёслолоос шилдэг шинэ залуу жүжигчний шагнал хүртэж байв.
.jpg)
1.jpg)
5. Хани Кези /Ханкиз Омар/
1996 оны нэгдүгээр сарын 29-нд Шинжаан мужийн Үрүмчи хотод төрсөн. Нэрийг нь уйгур хэлнээс орчуулбал “эмэгтэйчүүдийн удирдагч” гэсэн утгатай гэнэ. Эхлээд бүжгийн урлагаар танигдаж, улмаар кино урлагт хүчээ үзэхээр Бээжинд иржээ. 2018 онд “The Chinese Youth” шоунд оролсон боловч түрүүлж чадалгүй хасагдсан ч “A Dream of Dunhuang” киноны дүрээрээ алдаршсан байна.
Хани Кези 2020 онд “Dance of the Sky Empire”, “Ultimate Note” гэсэн хоёр олон ангит кинонд тоглосон байна.
.jpg)
1.jpg)
| Шинжаан уйгураас Хятадын урлагт од болсон үзэсгэлэнтэй таван эмэгтэй жүжигчин |
2026-02-06 11:51:59
2026-02-06 10:01:08
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
2026-02-06 14:39:19
Чойжоо “Чамд үлдээе” дуугаа битгий хит болоосой гэж “залбирч” байсан гэв
2026-02-06 14:19:55
2026-02-06 14:11:19
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит тэмцээнд 20 орны 1000 тамирчин оролцоно
2026-02-06 13:22:59
Ирэх намрын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал хүргэлээ
2026-02-06 12:38:19
2026-02-06 12:37:17
"Агнистын гэгээ" -гийн П.Бадрал цахим сүм ажиллуулна
2026-02-06 12:35:05
Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо
2026-02-06 12:29:00
Монголд хуванцараар тоосго үйлдвэрлэж, кабелийн хамгаалалтад туршлаа
2026-02-06 12:22:10
Баруун салаанд 16.9 мянган метр куб хөв цөөрөм байгуулна
2026-02-06 12:13:02
Ням гарагаас хүйтний эрч суларна
2026-02-06 11:52:46
2026-02-06 11:51:59
Дотооддоо эмчлэх боломжгүй өвчнийг БНХАУ-тай хамтран анагаана
2026-02-06 11:49:21
2026-02-06 11:21:35
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ
2026-02-06 10:34:53
Их цэвэрлэгээний үеэр хогийн машинууд уртасгасан цагаар ажиллана
2026-02-06 10:11:42
Зээлдэгч нас барахад хамтран амьдрагчаас нь зээлийг нэхэмжлээд ялагджээ
2026-02-06 10:06:37
2026-02-06 10:01:08
2026-02-06 09:46:54
2026-02-06 09:39:50
Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
2026-02-06 08:09:15
Сүхбаатар аймгаар явж мал хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
2026-02-05 17:38:44
Б.Энхбаяр хууль сахиулагчид ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах цаг болсон
2026-02-05 17:15:36
Гарал үүслийн гэрчилгээ цахимжлаа
2026-02-05 16:34:06
2026-02-05 15:29:14
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
"Түлш дууссан" гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочид арга хэмжээ авлаа
2026-02-05 14:52:58
Хорих ангид номын санч хийж буй Т.Аюурсайхан энэ сард суллагдана
2026-02-05 14:24:36
2026-02-05 14:23:25
2026-02-05 13:26:31
2026-02-05 12:53:24
Өчигдөр "Газар зарна" гэх зараар ₮15 саяыг залилуулжээ
2026-02-05 10:27:01
О.Сийлэгмааг буруу мэдээлэл тараасан хэмээн БЗС мэдэгдэл гаргалаа
2026-02-05 10:04:45
Улсын аварга малчны шагнал эцэг мал, старлинг, зөөврийн хашаа зэргээр сонголттой болжээ
2026-02-05 09:56:39
2026-02-05 09:48:41
2026-02-05 09:25:50
2026-02-05 09:20:19
2026-02-05 09:07:00
Хандив өргөх, хишиг даллага дуудуулахад сайн өдөр
2026-02-05 07:56:34