Дэлхийн алдарт BTS хамтлаг Өмнөд Солонгосын Сөүл хотын түүхэн “Gwanghwamun”-ий талбайд иргэдэд нээлттэй, үнэгүй тоглолт зохион байгуулах боломжийг хэлэлцэж байгаа талаар тус хамтлагийн агентлаг мэдээллээ.
Тус мэдээлэлтэй холбогдуулан BTS-ийн харьяа агентлаг BigHit Music (HYBE)-аас “Одоогоор Gwanghwamun-ий талбайд тоглолт зохион байгуулах талаар холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ хийж байгаа боловч албан ёсоор шийдэгдсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, уг тоглолт нь BTS-ийн удахгүй хийхээр төлөвлөж буй бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэх үйл ажиллагаатай холбоотой бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байхаар яригдаж байгаа аж. Тоглолт гуравдугаар сарын 20-22ны хооронд зохион байгуулагдахаар яригдаж байгаа ба одоогоор HYBE-ын зүгээс Сөүлийн хотын захиргаа болон цагдаагийн байгууллагуудтай хэлэлцээрийн шатандаа явж байна.
Gwanghwamun-ий талбай нь Солонгосын түүх, соёлын чухал бүсэд байрладаг, томоохон олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагддаг газар тул BTS энд тоглолт хийх нь дотоод, гадаадын фэнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд агентлагаас нэмэлт мэдээлэл хүргэнэ гэжээ
| BTS "Gwanghwamun"-ий талбайд үнэгүй тоглолт хийхээр төлөвлөж байна |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18