BTS-ийн шинэ цомог болох “ARIRANG”-ийн нэрний утга

Өнгөрсөн шөнө BTS гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх тав дахь бүрэн хэмжээний цомгийнхоо нэрийг  Weverse-ээр дамжуулан албан ёсоор зарлалаа. Нийт 14 дуунаас бүрдэх уг шинэ цомгийн нэрийг Солонгосын ардын дуу болох “ARIRANG” нэрээр сонгосноор олны анхаарлыг татаад буй.

BTS уг нэрээ сонгохдоо “Бид хэн бэ?” “Бид хаанаас эхэлсэн бэ?” гэдэг асуултад хариулж, дэлхийд хүрсэн ч үндэс угсаагаа мартаагүй гэдгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн супер од болсон ч солонгос залуус хэвээр гэдгээ сануулж буй аж.

Ариранг дууны гол сэдэв нь салалт, санан үгүйлэх, гүн хайрыг илэрхийлдэг. BTS-ийн хувьд энэ нь цэргийн албанд 3 жил 9 сар фэнүүдээсээ хол байсан бодит мэдрэмжүүдтэй шууд холбоотой. “Бид түр холдсон ч сэтгэлээрээ үргэлж хамт байсан” гэсэн мессежийг ARMY-д илэрхийлэхийг зорьжээ.

BTS нь дөрөвдүгээр сарын 9-нд Гоянд болох тоглолтоороо дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх юм. Уг аялан тоглолт нь дэлхийн 34 хотод нийт 79 удаагийн тоглолт хийхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь K-pop-ийн түүхэн дэх хамгийн олон тоглолттой аялан тоглолт болно. 

Үүнээс гадна, үзэгчдэд 360 градусын тайзны продакшн бэлтгэж, оролцооны мэдрэмжийг хамгийн дээд түвшинд хүргэхээр төлөвлөжээ.


BTS-ийн шинэ цомог болох “ARIRANG”-ийн нэрний утга
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ