Өмнөд Солонгосын Troy Entertainment агентлагаас гаргаж буй шинэ охидын хамтлаг Navillera ойрын хугацаанд албан ёсоор дэбют хийхээр бэлтгэж байгаа талаар гадаадын K-POP мэдээллийн сайтууд мэдээллээ. Тус хамтлаг нь 4 гишүүнтэй байх бөгөөд одоогоор бүрэлдэхүүний хоёр гишүүн олон нийтэд ил болсон нь Монгол охид Enny болон Melody юм.
Гадаад эх сурвалжуудын мэдээлснээр, Navillera (나빌레라) нь Troy Entertainment-ийн дор байгуулагдаж буй шинэ үеийн K-POP охидын хамтлаг бөгөөд 2026 онд дэбют хийхээр төлөвлөж байна. Хамтлагийн нэр, гишүүдийн мэдээлэл нь K-POP профайл, фан мэдээллийн томоохон платформууд болох Kprofiles, K-pop Wiki (Fandom) дээр бүртгэгджээ. Одоогоор хамтлагийн үлдсэн хоёр гишүүний талаарх мэдээлэл албан ёсоор зарлагдаагүй байна.
Хамтлагийн гишүүн Enny нь Солонгосын реалити шоу “Universe Ticket”-д оролцож байсан туршлагатай. Тэрбээр дуулах, рэп хийх чадвараараа ялгардаг бөгөөд trainee байх хугацаандаа олон улсын фенүүдийн анхаарлыг татсан нэгэн. Харин Melody буюу Эгшиглэн нь мөн “Miss Trot” цуврал шоунд оролцож байсан нь гадаад эх сурвалжид дурдагджээ. Түүнийг вокал болон хөгжмийн мэдрэмж сайтай хэмээн үнэлдэг байна.
Ийнхүү Солонгосын K-POP зах зээлд нэг хамтлагт хоёр Монгол охин хамтран дэбют хийхээр болж байгаа нь Монгол уран бүтээлчдийн хувьд онцлох үйл явдалд тооцогдож байна. Troy Entertainment-ийн зүгээс хамтлагийн албан ёсны дэбютын огноо, үлдсэн гишүүдийн мэдээллийг ойрын хугацаанд танилцуулахаар төлөвлөж байгаа талаар фан эх сурвалжууд мэдээлжээ.
| Монгол охид K-POP салбарт хөл тавилаа |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18