Disney компанийн 2010 онд бүтээсэн алдарт Tangled анимэйшн киноны live-action хувилбарын гол дүрүүдэд тоглох жүжигчид албан ёсоор сонгогдлоо.
Урт үст Рапунзелийн дүрийг Австралийн жүжигчин Teagan Croft бүтээхээр болсон байна. Тэрбээр DC-ийн Titans цувралын Raven дүрээрээ олон улсад танигдсан. Харин Флинн Райдерийн дүрд Disney-ийн Zombies франчайзаар олонд хүрсэн залуу жүжигчин Milo Manheim сонгогджээ.
Тус кино нь Disney-ийн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй анимэйшн бүтээлүүдээ бодит жүжигчидтэйгээр дахин бүтээж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд анхны Tangled кино нь дэлхий даяар өндөр амжилт үзүүлж, хайр дурлал, адал явдлыг хослуулсан түүхээрээ үзэгчдийн сэтгэлд үлдсэн билээ.
Live-action хувилбарын найруулагчаар The Greatest Showman киногоороо танигдсан Michael Gracey ажиллаж байгаа бол зохиолыг Jennifer Kaytin Robinson бичиж байна. Одоогоор киноны албан ёсны нээлтийн тов зарлагдаагүй бөгөөд бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа аж. Disney-ийн Tangled киноны шинэ хувилбар нь Рапунзел, Флинн хоёрын түүхийг бодит дүрслэл, орчин үеийн кино технологитойгоор дахин үзэгчдэд хүргэхээр төлөвлөгдөж байна.
| Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флинн хоёрын жүжигчид сонгогджээ |
2026-11-02 11:43:48
2026-10-30 10:07:34
2026-10-27 12:47:19
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Баялгийн өгөөжийг ард иргэддээ хэрхэн оновчтой хуваарилах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа илэрхийлэх эрхтэй
2026-11-03 19:16:08
2026-11-03 15:04:18
2026-11-03 12:51:28
2026-11-03 11:16:44
2026-11-03 09:56:09
2026-11-03 09:29:22
Yc шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-03 07:35:20
Улаанбаатарт 6 хэм дулаан. Үүлшинэ
2026-11-03 07:31:54