Сөүлийн төв хэсэгт байрлах Ёнсан дүүргийн цагдаагийн хэлтэс нэгдүгээр сарын 4-нд 30 гаруй насны бразил эмэгтэйг Мөрдөн дарамтлахын эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр баривчилсан хэмээн мэдэгдлээ.
Сэжигтэн эмэгтэй тухайн өдөр үдээс хойш Ёнсан дахь орон сууцны гадна очиж, ил захидал шидэх зэргээр эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Уг хаягт байрлах иргэн нь BTS-ийн гишүүн Жонгүг аж.
Цагдаагийн мэдээлснээр, уг эмэгтэй 2025 оны арванхоёрдугаар сард Жонгүгийн гэрт хоёр удаа очиж байсан бөгөөд тухайн үед Жонг Күүкийн зүгээс ойртохыг хориглох (no-contact) захирамж гаргуулах хүсэлт тавьж байжээ.Эмэгтэйг газар дээр нь баривчилсан бөгөөд цагдаа нар хэргийн дэлгэрэнгүй нөхцлийг тогтоохоор нэмэлт мөрдөн шалгалт явуулахаар төлөвлөж байна.
Энэ нь Жонгүгийн гэрт халдах оролдлого гарсан анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард түүний цэргийн албанаас халагдах үеэр 30 гаруй насны Хятадын иргэн эмэгтэй гэрт нь очиж, хаалганы кодыг удаа дараа оруулахыг оролдсоны улмаас гэрт нэвтрэхийг завдсан хэргээр баривчлагдаж байжээ.
| BTS-ийн Жонгүгийн гэрт нэвтрэхийг оролдсон Бразил эмэгтэйг баривчилжээ |
2026-11-02 11:43:48
2026-10-30 10:07:34
2026-10-27 12:47:19
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Баялгийн өгөөжийг ард иргэддээ хэрхэн оновчтой хуваарилах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа илэрхийлэх эрхтэй
2026-11-03 19:16:08
2026-11-03 15:04:18
2026-11-03 12:51:28
2026-11-03 11:16:44
2026-11-03 09:56:09
2026-11-03 09:29:22
Yc шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-03 07:35:20
Улаанбаатарт 6 хэм дулаан. Үүлшинэ
2026-11-03 07:31:54