2025 онд урлаг, спортын салбарт болсон онцлох үйл явдал

Chig.mn  мэдээллийн сайт Улиран өнгөрч буй 2025 онд урлаг, спортын салбарт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Казахстаны “Silk Way Star“ шоунд оролцож буй Ж.Мишээл 9-өөс 4 дүгээр байр руу ахив

“Silk way star” шоунд Монгол Улсаа төлөөлж оролцсон И.Мишээл тэргүүн байрын эзэн боллоо

 Дуучин И.Мишээл "Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын эзэн болсон билээ. И.Мишээлд 10 орны шүүгчид бүгд 12 оноо буюу хамгийн дээд оноог өгсөн бөгөөд үзэгчдийн саналаар ч тэргүүлж чадсан юм. Тэрбээр өөрийн зохиосон МОНГОЛ хэмээх дуугаа дуулж, Монгол Улсаа алдаршуулаад амжсан байдаг.

May be an image of dancing and text that says 'ስትክ2ሩ SPORT LAND SPN N Tern'

"Moon dance" хамтлаг ДАШТ-ээс хос медаль хүртлээ

Хэдхэн хоногийн өмнө “Moon dance” хамтлаг Стандарт бүжгийн ДАШТ-нд  анх удаа оролцож хүрэл медаль мөн Латин бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэд латин бүжгийн ДАШТ-ээс дөрөв дэх жилдээ дараалан медаль хүртсэн амжилтын эзэд болсон юм.

Ард түмний хүсэмжит гавьяат Д.Бямбацогт, С.Ариунбямба нарыг онцолж байна

Хотол түмнээрээ хүсэн хүлээсэн Гавьяатаа монголчууд төв талбай, төрийн ордныхоо өмнө уухайлсаар угтсан гайхалтай үйл явдлыг энэ цаг мөчид онцолъё. Жил жилийн шагналаар жирийн олон монголчууд түүний энгэрт Гавьяатын одон гялалзаж байхыг үзэх гэж төрөөс гавьяаг нь нэхсээр багагүй хугацааг үдсэн. Тэр их хүлээлт өнгөрч буй 2025 онд биеллээ олж, Жүжигчин Д.Бямбацогт, С.Ариунбямба нарын энгэрт гавьяатын одон гялалзлаа.

Монголын дөрвөн уран бүтээлч Азийн нэр хүндтэй “Dazed 100” жагсаалтад багтлаа

Жил бүр Ази даяарх соёл, урлаг, дуу хөгжим, загварын салбарт онцгой нөлөө үзүүлж буй, шинээр гарч ирж буй уран бүтээлчдийг нэрлэдэг “Dazed 100” жагсаалтад энэ жил Монгол Улсаас дөрвөн уран бүтээлч багтлаа. Залуу үеийн соёл, урлагийн чиг хандлагыг тодорхойлогч хэмээн үнэлэгддэг уг жагсаалтад дуучин Ц.Энгүүн, Shuwu, Magnet Brain, О.Энх-Эрдэнэ нар нэрлэгдсэн нь Монголын орчин үеийн хөгжмийн урсгал олон улсын түвшинд анхаарал татаж эхэлснийг харуулж байна.

No photo description available.

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ-ээс эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэв

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, Монгол Улсын шигшээ багийн охид мөнхийн хөрш БНХАУ, сагсны эх орон гэгдэж, энэ салбартаа дархлагдсан АНУ-аас эхлээд Герман, Украйн, Хятад, Польш зэрэг таарсан багуудаа бүгдийг нь бут ниргэж, мөнгөн медалийн эзэд болсон юм.

MONGOLZ баг түүхэндээ анх удаа Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Цахим спортын CS2 төрлөөр дэлхийд томоохон амжилт бүтээж яваа The MongolZ баг Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн нь энэ оны түүхэн амжилтуудын нэг байлаа. “The MongolZ”-ынхон дэлхийн чансааг тэргүүлсэн Ази тивийн анхны баг болж, түүхэнд нэрээ үлдээж чадсан. Энэ багийн түүх тэртээ 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод байна

PHYSICAL ASIA: Монголын баг хүчирхэг улс орнуудтай өрсөлдөж, дэд байрт шалгарав

PHYSICAL ASIA шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Орхонбаяр ахлагчтай баг хүчирхэг гүрнүүдийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, дэд байрт шалгаран Монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, бахархал, омогшлыг нь төрүүлсэн түүхэн амжилтыг энэ цаг мөчид онцлон тэмдэглэж байна. 

Холимог тулаанч Б.Энх-Оргил "Оne Сhampionship"-ийн бүсний эзэн болж, Дэлхийн аварга боллоо

Холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Монголын тамирчин Б.Энх-Оргил Бразил Улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисиотой 65.8 кг-ын жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, дөрөвдүгээр үед боолтоор ялалт байгуулж, Монгол түмнээ баясгалаа.

ОУХМ Л.Алтанцэцэг авто ослын дараа эргэн боксын спортдоо ирж ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ

Англи Улсын Ливерпүүл хотноо 2025 оны есдүгээр сарын 4–14-ний өдрүүдэд сонирхогчдын боксын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртсэн. Л.Алтанцэцэгийн туулсан замыг харахад зүгээр нэг спортын амжилт биш, харин тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, тамирчин хүний ёс зүй, үлгэр жишээ болж байгаа юм. 

Түүний хувьд авто ослын дараа буцаад эргэн  боксын спортдоо ирж чадсан нь өөрөө том ялалт байсан. 


2025 онд урлаг, спортын салбарт болсон онцлох үйл явдал
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ