“Грэмми”-д 10 удаа нэр дэвшиж байсан АНУ-ын алдарт рэппер Wiz Khalifa Румын улсад зохион байгуулагдсан хөгжмийн фестивалийн үеэр тайзан дээр каннабис хэрэглэсэн хэрэгт холбогдож, 9 сарын хорих ял сонслоо.
Associated Press (AP News)-ийн мэдээлснээр, уг хэрэг 2024 оны долоодугаар сард Румын улсын Констанца хотод болсон “Beach, Please!” хөгжмийн фестивалийн үеэр гарсан байна. Wiz Khalifa тоглолтынхоо үеэр тайзан дээр каннабис хэрэглэсэн бөгөөд дараа нь Румыны хууль сахиулах байгууллагууд түүнийг шалгаж, биед нь 18 граммаас дээш хэмжээний каннабис илрүүлсэн гэж үзжээ.
Уг хэргийг Румын улсын Констанцагийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн, түүнийг хууль бусаар мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож, 9 сарын хорих ял оноосон байна. Анх анхан шатны шүүхээс торгууль ногдуулж байсан ч прокурорууд давж заалдсанаар ял хүндэрсэн талаар AP News онцолжээ.
Румын улс мансууруулах бодисын хэрэглээ, хадгалалттай холбоотой хуулиа хатуу мөрддөг бөгөөд олон нийтийн өмнө, тэр дундаа тайзан дээр ил хэрэглэсэн тохиолдлыг ноцтой зөрчилд тооцдог гэдгийг гадаадын хэвлэлүүд тайлбарлажээ.
| Тайзан дээр каннабис татсан Wiz Khalifa Румынд 9 сарын хорих ял сонслоо |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02
Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?
2026-03-22 13:49:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2026-03-22 12:51:40
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-03-22 01:21:04