Холливудын "Sony Pictures" компани Хятадын алдарт Pop Mart компанийн Labubu хүүхэлдэйг бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөж байна. Мэдээллийг олон гадаад хэвлэл, тэр дундаа The Guardian болон Cinema Express баталжээ.
Одоогоор уг төсөл нь эхлэл хэсэг дээрээ явж байгаа бөгөөд найруулагч, жүжигчид, продюсер нь хараахан тодроогүй байна. Кино нь анимэйшн эсвэл live-action хэлбэртэй байх гэнэ. Sony Pictures энэ төслийг зөвхөн ганц кино төдий бус, Labubu-гийн франчайзийг дэлхийд өргөжүүлэх зорилготой гэж мэдээлж байна.
Labubu нь Хонконгод төрсөн зураач Касинг Лун-ын бүтээл бөгөөд анх 2015 онд How2 Work компанийн үйлдвэрлэж байсан бол 2019 оноос Pop Mart захиалан борлуулж эхэлжээ. Тоглоом нь "blind box" загварынх бөгөөд цуглуулагчид хаана ямар дүр гарахыг нээх хүртэл мэддэггүй, энэ нь фенүүдийн дунд асар их эрэлт үүсгэдэг.
Labubu хүүхэлдэй нь дэлхий даяар алдартай поп соёлын элемент болсон. Жишээ нь K‑pop хамтлаг BLACKPINK-ийн Lisa, дуучин Rihanna нар Labubu-гийн жижиг хувилбаруудыг цүнхэндээ өлгөж хэрэглэдэг байна. Түүнчлэн Labubu цувралын борлуулалт 2025 оны эхний хагаст 670 сая доллар хүрч, Pop Mart компанид томоохон орлого авчирсан гэж мэдээлжээ.
Pop Mart-ын удирдлагууд Labubu-г зөвхөн хүүхэлдэйгээр хязгаарлахгүйгээр анимэйшн, контент, магадгүй сэдэвчилсэн парк зэрэг өргөн боломжуудыг судалж байгаа гэх мэдээлэл ч байна. Sony Pictures киноны төсөл амжилттай хэрэгжсэнээр Labubu нь дэлхийн хүүхэлдэй болон поп соёлын зах зээлд томоохон байр суурь эзлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
| Sony Pictures болон Pop Mart компани хамтран Labubu хүүхэлдэйг бүрэн хэмжээний кино болгоно |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18