Энэ сарын 20-30-ны хооронд “Гэм зэм” постдрам дахин тоглогдох гэж байна. Дөрвөн жилийн өмнө “Орфей” театр дэлхийн хэмжээний сонгодог, Ф.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэн ижил нэрт жүжгийг постдрам хэлбэрээр тавьсан. Энэ үйл явдал тухайн цаг үед урлаг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж, Улаанбаатар хот театраар, “Гэм зэм”-ээр амьсгалж байлаа.
Харин дөрвөн жилийн дараа, яагаад дахин тоглож байна вэ?
ОХУ-ын Театр, урлагийн академийг төгсөж ирсэн цоо шинэ найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарын хамтрал “Орфей” театрыг таван жилийн өмнө байгуулсан. Ингээд өнгөрсөн хугацаанд “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийг олны хүртээл болгосон. Монголын театр урлагийн салбарт нэгэн шинэ салхи сэвэлзүүлсэн гэдгийг судлаачид, үзэгчид онцолдог билээ. Харин одоо “Орфей” театр хийсэн бүтээснээ дүгнэх гэж байна. 2025 он бол “Орфей” үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой. Энэ талаар найруулагч М.Батболд хэлэхдээ “Бид ийнхүү шинэ циклд хөл тавих гэж байна. 2026 онд бид цоо шинэ уур амьсгал, сэдэв, агуулга руу орно. Харин үүнээс өмнө “Гэм зэм”-ийг аравхан удаа дахин тоглоно. Ингээд дахиж хэзээ ч тоглохгүй. Видео бичлэг болгон хадгалах юм. Дөрвөн жилийн хугацаанд “Гэм зэм”-ийн тухайд бодож, санаж явсан бүгдээ амилуулахыг хичээлээ, тодорхой өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ бол “Гэм зэм”-ийг театрын тайзнаа үзэх сүүлчийн арван өдөр юм” гэж ярилаа.
“Гэм зэм”-ийг өмнө нь үзээгүй үзэгчдийн хувьд энэ томоохон боломж юм. Үзсэн үзэгчдийн хувьд ч дөрвөн жилийн өмнөх тэрхүү мэдрэмжийг дахин сүүлчийн удаа амталж үзэх бололцоо билээ.
ШҮҮЛТИЙН ӨДӨР
Өөрийгөө шүүх өдөр
ДАХИН ТӨРСӨН ХҮНИЙ ТҮҮХ
ХЭЗЭЭ: 2025.11.20-11.30
ХААНА: Тусгаар тогтнолын ордон
Тасалбарыг https://ticket.mn/event/2764/
Урлагийг дэмжигч: Numur , Ayanga Store, Mazda Mongolia
| “Гэм зэм”-ийг үзэх сүүлчийн боломж: Дөрвөн жилийн дараа яагаад дахин тоглож байна вэ |
2026-02-06 11:51:59
2026-02-06 10:01:08
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
2026-02-06 14:39:19
Чойжоо “Чамд үлдээе” дуугаа битгий хит болоосой гэж “залбирч” байсан гэв
2026-02-06 14:19:55
2026-02-06 14:11:19
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит тэмцээнд 20 орны 1000 тамирчин оролцоно
2026-02-06 13:22:59
Ирэх намрын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал хүргэлээ
2026-02-06 12:38:19
2026-02-06 12:37:17
"Агнистын гэгээ" -гийн П.Бадрал цахим сүм ажиллуулна
2026-02-06 12:35:05
Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо
2026-02-06 12:29:00
Монголд хуванцараар тоосго үйлдвэрлэж, кабелийн хамгаалалтад туршлаа
2026-02-06 12:22:10
Баруун салаанд 16.9 мянган метр куб хөв цөөрөм байгуулна
2026-02-06 12:13:02
Ням гарагаас хүйтний эрч суларна
2026-02-06 11:52:46
2026-02-06 11:51:59
Дотооддоо эмчлэх боломжгүй өвчнийг БНХАУ-тай хамтран анагаана
2026-02-06 11:49:21
2026-02-06 11:21:35
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ
2026-02-06 10:34:53
Их цэвэрлэгээний үеэр хогийн машинууд уртасгасан цагаар ажиллана
2026-02-06 10:11:42
Зээлдэгч нас барахад хамтран амьдрагчаас нь зээлийг нэхэмжлээд ялагджээ
2026-02-06 10:06:37
2026-02-06 10:01:08
2026-02-06 09:46:54
2026-02-06 09:39:50
Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
2026-02-06 08:09:15
Сүхбаатар аймгаар явж мал хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
2026-02-05 17:38:44
Б.Энхбаяр хууль сахиулагчид ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах цаг болсон
2026-02-05 17:15:36
Гарал үүслийн гэрчилгээ цахимжлаа
2026-02-05 16:34:06
2026-02-05 15:29:14
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
"Түлш дууссан" гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочид арга хэмжээ авлаа
2026-02-05 14:52:58
Хорих ангид номын санч хийж буй Т.Аюурсайхан энэ сард суллагдана
2026-02-05 14:24:36
2026-02-05 14:23:25
2026-02-05 13:26:31
2026-02-05 12:53:24
Өчигдөр "Газар зарна" гэх зараар ₮15 саяыг залилуулжээ
2026-02-05 10:27:01
О.Сийлэгмааг буруу мэдээлэл тараасан хэмээн БЗС мэдэгдэл гаргалаа
2026-02-05 10:04:45
Улсын аварга малчны шагнал эцэг мал, старлинг, зөөврийн хашаа зэргээр сонголттой болжээ
2026-02-05 09:56:39
2026-02-05 09:48:41
2026-02-05 09:25:50
2026-02-05 09:20:19
2026-02-05 09:07:00
Хандив өргөх, хишиг даллага дуудуулахад сайн өдөр
2026-02-05 07:56:34