Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийг тохиолдуулж Гандантэгчэнлин хийд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ өдөр Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл "Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр бол хүн бүхний хувьд аав, ээжийнхээ ачийг санах, тэдний хайр энэрлийг дурсах онцгой өдөр юм. Аав, ээжийгээ бодох тэр мөчид хамгийн түрүүнд сэтгэлд буудаг зүйл бол хайр билээ. Хүн бүрт хэрэгтэй зүйл олон ч, хамгийн чухал нь энэрэл, хайр, халуун дулаан сэтгэл юм. Учир нь амьдрал энэрэл хайраар эхэлж, энэрэл хайраар төгсдөг. Ганцаардал, бухимдал, архаг стрессийг арилгах хамгийн үр дүнтэй “ерөндөг” нь энэрэнгүй сэтгэл билээ. Энэрэнгүй сэтгэлтэй байх тусам хүний сэтгэлийн хат, дотоод хүч улам батжин, амьдралыг өөдрөгөөр харах итгэл төрдөг. Тийм энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх, гэгээрүүлэх гол зам нь бясалгал юм. Судалгаагаар хүний оюун ухаанд өдөр бүр 50,000–60,000 бодол төрдөг бөгөөд тархи бодит үйл явдал, дурсамжийг ялгалгүйгээр ижил хүлээн авдаг байна. Иймээс хүн үргэлж сайхан, өөдрөг бодолд төвлөрөх нь сэтгэлийн амар амгаланг бий болгож, бясалгалын тусламжтайгаар сөрөг хандлага буурч, тайван, дулаан мэдрэмж нэмэгдэн сэтгэлийн хат улам төлөвшдөг" гэв.
| Гэвш А.Батцэнгэл: Хүнд өдөрт 50,000-60,000 бодол төрдөг бөгөөд тархи юуг нь ч ялгалгүй хүлээж авдаг |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18