Солонгосын “NewJeans”-ийг менежмент хийдэгээрээ танигдсан “ADOR” компани гүйцэтгэх захирлаа сольж, Lee Do-kyung-ийг шинэ захирлаар томилсон талаар албан мэдээлэл гарлаа.
Lee Do-kyung нь 2019 оноос HYBE-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 онд тус компанийн IPX бизнесийн нэгжийн вице ерөнхийлөгчөөр томилогдон, уран бүтээлчдийн IP-г ашиглан худалдаа, фан үйлчилгээний олон төслийг удирдсан туршлагатай. Түүний голлох ажлуудын нэг нь “THE CITY” нэртэй, концерт зохион байгуулагдсан хотуудад шүтэн бишрэгчдэд зориулсан тусгай үйлчилгээ, контент санал болгодог томоохон төсөл байсан юм.
“ADOR”-ийн зүгээс Lee Do-kyung-ийн томилгоог “Альбом, концерт зэрэг уран бүтээлчдийн үйл ажиллагааг төлөвлөж, удирдах үйл явцыг бэхжүүлэх зорилготой” гэж тайлбарлажээ.
Энэхүү удирдлагын өөрчлөлт нь өмнө нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Kim Ju-young-ийн хугацаа дууссантай холбоотой бөгөөд компанийн дотоод зохион байгуулалтыг тогтворжуулах, уран бүтээлчдэд илүү хурдан, үр дүнтэй дэмжлэг үзүүлэх алхам гэж олон нийт үзэж байна.
Гэсэн хэдий ч ADOR болон HYBE-ийн хоорондын зөрчил, NewJeans хамтлагийн маргаантай нөхцөлд гарч буй энэхүү томилгоо нь олон нийтийн дунд янз бүрийн хүлээлт, маргаан дагуулж буйг салбарын хэвлэлүүд онцолж байна.
| ADOR компанийн шинэ гүйцэтгэх захирлаар Lee Do-kyung томилогдлоо |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02