Өмнөд Солонгосын Сөүл хотын төв шүүхээс K-pop-ийн алдарт NCT хамтлагийн экс гишүүн Moon Taeil (Taeil)-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутай гэж үзэн 3 жил 6 сарын хорих ял оноолоо.
Прокурорын мэдэгдсэнээр Taeil болон түүний хамт байсан хоёр найз нь гадаадын жуулчин эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглүүлсний дараа хүчээр бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон байна. Хохирогч тухайн үед согтуу байсан тул тухайн явдлыг санахгүй байгаа талаар мэдүүлжээ.
Шүүхээс анх удаа ийм төрлийн хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөлийг харгалзан ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлсэн ч бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шийтгэл оноосон юм. Мөн Taeil нь 40 цагийн бэлгийн хүчирхийллийн талаарх сургалтанд хамрагдаж, 5 жилийн турш хүүхэд, залуучуудтай холбоотой ажил хийх эрхгүй болжээ.
Энэ хэргийн шийдвэр K-pop салбар дахь хүчирхийллийн хэргүүдтэй хатуу тэмцэх шаардлагатайг олон нийтийн анхааралд дахин авчирч байна.
| Taeil бэлгийн хүчирхийллийн хэргээр 3 жил 6 сарын хорих ял авлаа |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18