Өмнөд Солонгосын жүжигчин И Со И 43 насандаа таалал төгссөн тухай түүний менежер энэ долоо хоногт мэдээлжээ.
Тэрээр 2025 оны 6-р сарын 20-нд нас барсан бөгөөд энэ тухай мэдээллийг гэр бүл, менежментийн баг долоо хоногийн дараа олон нийтэд зарласан байна. Менежер нь “Тэр бол бидний гэрэл, хамгийн үзэсгэлэнтэй, дулаахан, хөгжилтэй хүн байсан. Бид түүнтэй хамт байсан мөч бүхэндээ талархаж байна” хэмээн мэдэгдэж, гэнэтийн үхэлд гүнээ харамсч буйгаа илэрхийлжээ.
Нас баралтын шалтгааныг олон нийтэд зарлаагүй бөгөөд гэр бүлийн хүслийн дагуу оршуулгын байрлал болон нарийн мэдээллийг нууцалж байгаа аж.
И Со И 1982 онд төрсөн бөгөөд 2013 онд “Hur Jun, The Original Story” драмаар уран бүтээлийн гараагаа эхэлж, “Cheongdam-dong Scandal”, “The King”, “Scarlet Innocence”, “Killing Romance”, “The Divorce Insurance” зэрэг олон кино, цувралд тоглон үзэгчдэд танил болсон юм. Түүний гэнэтийн үхэл Өмнөд Солонгосын олон үзэгчдийг цочирдуулж, гашуудалд автуулжээ.
| Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгслөө |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18