“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар ирэх сард Орос, Франц, Италийн театруудад гоцолно.Тодруулбал, ирэх долooдугаар сарын 4-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт Ж.Вердийн “Эрнани” дуурьт, долдугаар сарын 20-нд Францын Оранж хотын эртний Ромын театрт Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурийн концерт хувилбарт, ирэх наймдугаар сарын 9, 11, 13-нд Францын Францын Санксэй хотын Галло Ромын театрт Ж.Вердийн “Набукко” дуурьт, ирэх аравдугаар сарын 10-нд Италийн “Teatro Regio di Parma” театрт “Gala Verdiano” тоглолтод урилгаар оролцож, гол дүрүүдэд тоглохоор товлогджээ.
Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-27-нд Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарыг Большой театрын аялан тоглолтын хүрээнд Санкт-Петербургт Мариинскийн тайзнаа толилуулсан юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлийн улиралд л гэхэд “Марийнский” театраасаа гадна алдарт Большой театр, Франц улсын Гренобль хотын театр, Парис хотын филармони, Францын Лион хотын Дуурийн театрын тайзнаа урилгаар дуулжээ. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 1-нд Испанийн Менорка хот дахь алдарт “Fundació Menorquina de l’Òpera” театрт Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд, зургаадугаар сарын 28-нд ОХУ-ын Москва хотын Их театрт (Большой театр) Ж.Вердийн “Аида” дуурьт дуулжээ.
| Г.Ариунбаатар ирэх сард Орос, Франц, Италийн театруудад дуулна |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02