Канадын алдарт дуучин Жастин Бибер 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдөр өөрийн инстаграмаараа дамжуулан сэтгэл зүйн хүндрэлтэй байгаагаа илчилж, өөрийгөө “эвдэрсэн” хэмээжээ. Тэрбээр постдоо уур бухимдлын асуудалтай тулгарч буйгаа хүлээн зөвшөөрч, “Хэрвээ би өөрийгөө засах байсан бол аль хэдийн засчих байсан” хэмээн бичсэн байна.
Жастин Биберийн сүүлийн өдрүүдэд хийсэн олон нийтийн пост, найзтайгаа харилцсан зурвасууд түүнийг сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй байдалд орсныг харуулж байгаа бөгөөд зарим шүтэн бишрэгчид түүнийг сэтгэл заслын мэргэжилтэнтэй уулзах шаардлагатай хэмээн үзэж байна. Харин зарим нь түүний уур уцаартай байдлыг “хортой зан авир” гэж шүүмжилжээ.
Дуучин өнгөрсөн жилүүдэд өөрийн сэтгэл зүйн байдал, эрүүл мэндийн асуудлуудын талаар нээлттэй хандсаар ирсэн бөгөөд энэ удаад ч мөн адил олон нийтэд үнэнтэй нүүр тулж буйгаа харуулсан гэж олон хүн дүгнэж байна.
Жастин Биберийн энэхүү мэдэгдэл нь олны анхаарлыг татаж, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх яриаг дахин олон нийтийн сүлжээнд өрнүүлж байна.
| Жастин Бибер сэтгэл зүйн асуудалтай байгаагаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө “эвдэрсэн” гэв |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18