Монголын хип-хоп урлагийн төлөөлөгч 113 болон Ginjin нарын хамтран гаргасан “Зуны зугаа” дуу цахим орчинд хурдацтай тархаж, олон нийтийн анхааралд өртөөд буй.
Харин энэ дууны агуулга, аялгуу нь Буриад зоны “Ёохор” дууг хип-хоп хэлбэрт оруулсан бөгөөд үүнийг Буриадын Төв Холбоо хүчтэй шүүмжилж, энэ сарын эхээр албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн билээ.
Тус холбоо мэдэгдэлдээ, “Хүүхэд, залууст садар самууныг сурталчилсан, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өдөөн турхирсан агуулгатай” хэмээн онцолжээ. Мөн Буриад ардын дууг “Бүдүүлгээр доромжилж, үндэстний өв соёлыг гутаасан” гэж үзэж, уран бүтээлч 113 болон түүний багт албан ёсоор хандан шаардлага хүргүүлсэн.
Гэвч 113 энэ шаардлагад хариу болгон инстаграмаараа лайв хийж, уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Өөрийн уран бүтээлийг хэн нэгний эрх ашигт нийцүүлэн өөрчлөхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд шүүмжлэлүүдийг хүлээж авахгүй гэдгээ шууд мэдэгдсэн байна.
Хоёр талын байр суурь ийнхүү зөрчилдөж, цахим орчинд олон нийтийн маргаан, хэлэлцүүлэг өрнөж эхлээд байгаа бөгөөд зарим хэрэглэгчид уран бүтээлийн эрх чөлөөг хамгаалж байхад, нөгөө хэсэг нь үндэстний соёл, уламжлалыг хүндэтгэх ёстойг сануулж буй.
| Реппер 113 “Зуны зугаа буюу Ёохор” дууны маргаанд уучлалт гуйхаас татгалзав |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18