Монголын амьд хөгжмийн хамтлагууд анх удаа хамтран "Цэнгэлдэх live music concert" шоу тоглолтыг хийх гэж байна. Тодруулбал, "Morningstar", "Night train", "A-Sound", "Lemons", Чойжоо, "Niciton"-ы Баачкаа тэргүүтэй монголын амьд хөгжмийн шилдгүүд Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа нэгэн дээвэр доор цугласан “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT" өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны баасан гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Хамгийн том, хамгийн өндөр буюу 27 метр, хамгийн нарийн хийцлэлтэй тайзнаа онцгой содон үзүүлбэрүүдтэй амьд хөгжмийн одод хит болсон дуунуудаа дуулна. Мөн энэ зуны хамгийн онцгой шоуны сюрприз нь рок одод хамтарч дуулна. Хэн, хэнтэй нэгдэж ямар дуу дуулахыг бид өнөө орой үзэхнээ. "NIGHT TRAIN", "THE LEMONS", "A-SOUND", CHOIJOO, BATCHULUUN (Niciton), "MXRNINGSTAR", "DAVAIDASHA & BABA YAGA", "THE PIPS", "THE TOURISTS" гээд үе үеийн амьд хөгжмийн төлөөллүүд цугларч, цэнгэлдэхэд гал асаах, амьд хөгжмийн акулууд болон одоо цагийн хамгийн супер рок залуусыг нэгэн дор үзэж, хэний ч санаанд оромгүй гайхамшигтай хамтралыг нүдээр үзэж цэнгэн баясах мөч ойртсоор.
Уг шоуны бас нэгэн онцлог бол өмнөх эвентүүдээс харуул хамгаалалт, аюулгүй байдал, зохион байгуулалтыг гурав дахин нэмэгдүүлсэн шийдэл юм. Онцолбол өнөө орой /2025.06.13/ цэнгэлдэхэд “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT" тоглолтын үеэр 400 цагдаагийн алба хаагч, 150 зохицуулагч, 270 гаруй хамгаалалтын ажилтан ажиллана.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцаарай.
| “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT"-ын хамгаалалтад 820 цагдаа, хамгаалагч, зохицуулагч ажиллана |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02