Сүүлийн үед дэлхийн загварын тайзнаа “депресстсэн мэт” буюу цэгцгүй, сэгсийсэн төрхтэй үсний засалтууд хүчтэй тренд болж эхэлжээ. Энэ төрлийн загварыг зарим хэвлэл “depression-core” гэж нэрлэж буй бөгөөд Prada зэрэг алдартай загварын орднуудын 2025 оны хавар/өвлийн шоунаас анх олны анхаарлыг татсан байна.
Энэ төрлийн үсний гол онцлог нь:
TikTok болон Instagram-д хэрэглэгчид уг трендийг “bed-rotting look”, “sad-boy hair” хэмээн хошигнон нэрлэж, гэртээ олон хоног үсээ самналгүй суух үеийн төрхтэй зүйрлэж байна.
Харин зарим загварын шүүмжлэгчид энэхүү хэв маягийг:
“Сэтгэл гутралыг романтизм болгон загвар болгох нь ёс суртахууны хариуцлага үгүй үйлдэл” хэмээн буруушааж байна.
Сэтгэл судлаачдын зүгээс ч мөн:
“Сэтгэл гутрал бол өвчин. Үүнийг загвар болгож дүрслэх нь тухайн өвчний бодит, эмзэг мөн чанарыг бүдгэрүүлж болзошгүй” хэмээн анхааруулж байгаа юм.
Гэсэн ч “Depression-core” гэх энэ төрлийн стилийг тодорхой үеийн сэтгэлзүйг илэрхийлсэн урлагийн хэлбэр гэж үзэх загвар зохион бүтээгчид ч байна. Ямар ч тохиолдолд, энэ тренд нь зөвхөн үс засалт биш, харин орчин цагийн залуусын дотоод мэдрэмж, амьдралын хэв маягийг тусгаж буй соёлын илэрхийлэл болж байгааг үгүйсгэх аргагүй юм.
| “Депресстсэн мэт” үсний засалт загварын тайзнаа тренд болов |
2026-11-02 11:43:48
2026-10-30 10:07:34
2026-10-27 12:47:19
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Баялгийн өгөөжийг ард иргэддээ хэрхэн оновчтой хуваарилах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа илэрхийлэх эрхтэй
2026-11-03 19:16:08
2026-11-03 15:04:18
2026-11-03 12:51:28
2026-11-03 11:16:44
2026-11-03 09:56:09
2026-11-03 09:29:22
Yc шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-03 07:35:20
Улаанбаатарт 6 хэм дулаан. Үүлшинэ
2026-11-03 07:31:54