Тавдугаар сарын 15-нд Италийн Флоренц хотод Gucci брэндийн Cruise 2026 загварын шоу түүхэн Palazzo Settimanni ордонд зохион байгуулагдлаа. Энэхүү ордон нь Gucci-ийн архив байрладаг түүхэн газар юм. Шоуны үеэр Gucci-ийн өнгөрсөн үеийн 46,000 гаруй загвар бүхий архивын цуглуулгыг толилуулсан бөгөөд брэндийн түүхэн өвийг орчин үеийн загварын шийдлүүдтэй хослуулжээ. Уг шоунд монгол уран бүтээлчийн дуу эгшиглэж, олны анхаарлын төвд ороод байгаа билээ.
“Сэлэнгэ” аялгуут бүтээл нь загварын үзүүлбэрийн кино мэт уур амьсгалыг бий болгож, Gucci-ийн түүхэн болон орчин үеийн загварын нэгдлийг улам тодотгож өгсөн байна. Тус уран бүтээл нь Монголын байгаль, уламжлал, орчин үеийн уран сэтгэмжийг хослуулсан бүтээл бөгөөд Gucci-ийн архивын гүн утга, тансаг хэв маягтай гайхалтай зохицож байв.
Тэгвэл чухам Céline Dessberg гэж хэн бэ
Céline Dessberg-ийн хөгжмийн хэв маяг нь Францын орчин үеийн амьдралын хэв маяг болон Монголын буддын уламжлал, нүүдэлчдийн соёлыг хослуулсан бөгөөд түүний бүтээлүүдэд Chet Baker, David Byrne зэрэг уран бүтээлчдийн нөлөө туссан байдаг. Тэрээр ятга, гитар, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглан Монгол, Франц, Англи хэлээр дуулдаг.
Гол уран бүтээлүүд
• “Hödöö” EP (2024): Энэхүү EP нь Монголын хөдөө нутгийн сэдэвтэй бөгөөд аялал, өөр байдал, өөрийгөө олох зэрэг сэдвүүдийг хөндсөн. Тус EP-д “emee ovoo”, “va sans crainte”, “l’histoire de ta vie” зэрэг дуунууд багтсан.
• “Selenge / Chintamani” винил 45: “Selenge” нь ятга хөгжмийг онцолсон, сэтгэл хөдөлгөм аялгуутай бол “Chintamani” нь Монгол хэлээр дуулсан, буддын домгийн тухай өгүүлдэг.
• “Toi et Moi” (Live Session): Франц хэлээр дуулсан энэхүү дуу нь гэртээ бичигдсэн бөгөөд түүний дуучин, хөгжмийн зохиолчийн ур чадварыг харуулдаг.
Céline Dessberg нь Европын олон орны жижиг клубүүдээс эхлээд Lollapalooza Paris зэрэг томоохон наадмуудад тоглолт хийж байсан. Тэрээр Нью Жерси дахь Studio Zoe-д продюсер Max Shrager болон Thee Sacred Souls хамтлагийн гишүүдтэй хамтран ажиллаж, шинэ уран бүтээлүүдээ гаргасан байна.
| Gucci-ийн загварын тайзнаа уран бүтээлээ эгшиглүүлсэн Céline Dessberg гэж хэн бэ |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02