Дарьганга уртын дууны олон улсын наадам энэ сарын 23, 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт төвд болно. Уг наадамд дөрвөн орны 99 уртын дуучин оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит анхдугаар наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагдахаар болсон. Наадмын хүрээнд дарьганга уртын дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцлага, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно. Мөн урилгаар Ардын жүжигчин Ч.Шархүүхэн тэргүүтэй дуучид, эрдэмтэн судлаачид оролцохоор болсон байна. Сүхбаатар нутгийн ард түмэн “Сүмбэр алтан овоо” зэрэг дарьганга уртын дуугаараа алдартай. Тиймээс энэ наадмыг санаачлагч нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэ олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Наадмын удирдамжид багтсан “Сүмбэр алтан овоо” дуу нь гурван түрлэгээр дуулагдах юм.
| Дөрвөн орны 99 уртын дуучин "Сүмбэр алтан овоо"-г гурван түрлэгээр дуулна |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18