Төрийн соёрхолт "Харанга" хамтлаг ахлагч, МУГЖ Ц.Энхманлай агсанд зориулан "Харанга дэлдсэн эмгэнэлийн цуурай" -г хүргэв. Ингэхдээ,
"Энэхэн яруу орчлонд чи бидний манлайлагч болж, чи бидний гэрэл гэгээ болж, чи бидний урам зориг болж, чи бидний инээд баясал болж, чи бидний айзам эгшиг болж, чи бидний чин зүрхний жинхэнэ нөхөр болж "Харанга" хэмээх хард рокын нүргээнт тайзнаа хүмүүний гучин таван жилийг хамтдаа үджээ. Харин эдүгээ чи минь бидний дуртгал санамж болж, чи бидний сонордох эгшиг болж, чи бидний зүүдэндээ л харах дүр болж, чи бидний дуу шүлэг, хөгжмийн хэмнэл болж, чи бидний ирээдүйн ерөөл болж одлоо.
"Харанга" хамтлагийн нөхөд чинь харамсал гашуудлаа үгээр илэрхийлж үл чадмуй. Эмгэнэсэн сэтгэлд чи минь гитараа барин инээмсэглэн зогсох дүр зураг үзүүлж, бидэнтэйгээ сэтгэл зүрхээрээ үргэлжид хамт байгаагаа илэрхийлнэ. Чиний дуу хоолой, чиний их цуурайтуулагч чавхдаст гитарын аялгуу домог болж Харангын их нүргээн дунд энхэр Монголдоо, эх дэлхийдээ үлдэнэ. Чинийхээ хийж амжаагүй үйлс бүхнийг тань бид хийж бүтээх болно оо. Бид үргэлж хамтдаа...
Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг.
2025 он
| "Харанга" хамтлаг: Чи бидэндээ ерөөл болж үлдлээ, амжаагүй үйлсийг тань бүтээх болно |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18