Эх үрс, энэрхүйн тухайн өгүүлэх “Галбингаа” уран сайхны кино энэ сарын 8-д бүх кино театрт гарахаар болжээ. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Б.Жаргалсайханы найруулсан киноны дууг дуучин Г.Эрдэнэчимэг дуулсан байна.
Зохиолч Ш.Гүрбазар киноны нэрний тухайд “Галбингаа гэдэг нь бурхан багшийн найман хотын нэг. Энэрэхүйн амар амгалангийн хотын дээгүүр дүүлэн нисдэг үзэсгэлэнт шувууг хүмүүс ийнхүү нэрлэжээ. Аугаа их энэрэхүйг хүн хүндээ өгнө гэдэг Галбингаа шувуу донгодохын дайны баяр баясгалан юм аа” хэмээн тайлбарлажээ.
“Галбингаа” киноны гол дүрд Ардын жүжигчин Ж.Оюундарь, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар болон жүжигчин Г.Нарансолонго, Г.Эзэнмөнх, Э.Намуун, Г.Эрхэмбаяр, Т.Хулан нар тогложээ. Киноны ерөнхий продюсераар “Spirit mining” компанийн ерөнхий захирал Д.Мягмарсүх ажилласан бол “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын анхны бие даан продюсерласан бүтээл болсон байна
| Ш.Гүрбазарын зохиол “Галбингаа” УСК пүрэв гарагт нээлтээ хийнэ |
BTS 88 тоглолт хийхээс 32-ыг нь амжилттай дуусгалаа
2026-07-19 20:13:14
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44