Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу баасан гарагт Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина. Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой "Тусгаар тогтнол" шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлнэ.
Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглана бичнэ би!
Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайваны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглаг бичнэ би!
Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийни өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон танынхаа
Ирээдүйн тааладд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
| Баасан гарагт улс орон даяар унших "Тусгаар тогтнол" шүлэг |
2026-04-20 16:06:55
2026-04-20 10:54:34
2026-04-16 13:19:23
2026-04-21 14:54:28
“Автомашины оношлогоо дарж өгнө” гэж 270 иргэнээс мөнгө авчээ
2026-04-21 14:06:11
Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 30-нд бороо орно
2026-04-21 14:03:22
Даатгалгүй иргэд 707,040 төгрөг төлж, улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой
2026-04-21 13:09:11
Филиппин улсаас англи хэлний 200 багш урьж, нийслэлийн сургуулиудад ажиллуулна
2026-04-21 12:51:30
Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-21 12:36:41
Улсын дээд шүүх ногоон автобусны хэргийг ингэж шийдвэрлэлээ
2026-04-21 11:49:29
Сургуулийн заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулна
2026-04-21 11:26:56
Л.Оюун-Эрдэнийг дөрвөн хэрэгт холбогдуулж, Б.Баатарыг хамруулан шалгаж эхэллээ
2026-04-21 11:21:42
Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно
2026-04-21 11:13:27
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
Хархориноос Яармаг хүртэл зорчих дүүжин тээвэр 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна
2026-04-21 11:02:18
Хятад, монгол хоёр иргэн мансууруулах бодис У зочид буудалд хадгалж байжээ
2026-04-21 10:37:30
2026-04-21 10:01:54
2026-04-21 09:35:50
2026-04-21 09:15:41
2026-04-21 09:09:44
2026-04-21 09:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-04-21 07:26:49
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-21 07:25:16
2026-04-20 16:06:55
Ням гарагт таван настай мориноос унаж, хүнд гэмтжээ
2026-04-20 14:36:09
Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ
2026-04-20 14:09:56
“Эцэг эхийн зөвлөл” нэрийн дор мөнгө хурааж, баяр тэмдэглэж бэлэг авахыг хориглолоо
2026-04-20 13:51:38
Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга
2026-04-20 13:20:19
Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ
2026-04-20 13:11:27
2026-04-20 11:26:45
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулснаар дэлхий нийт Ойрхи Дорнод дахь гал зогсоох хэлэлцээрт эргэлзэж эхэллээ
2026-04-20 11:06:04
2026-04-20 10:58:54
2026-04-20 10:54:34
2026-04-20 09:34:53
2026-04-20 09:20:29
2026-04-20 09:16:51
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-20 07:25:52
Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2026-04-20 07:24:37