Монголчууд дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол, дөрвөлжин, али гали, манж, рүни, тод, соёмбо, төвөд, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирилл зэрэг арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээрээ онцлогтой.
Монгол үндэстний бичиг соёлын гайхамшигт өв, уламжлал ба үнэт зүйлсийг дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан ард иргэддээ сурталчлан таниулах, үндэсний бичиг үсгээ хүндэтгэн хайрлах үзэл санаа сурч мэдэх хүсэл эрмэлзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааны дүн гарч, шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэлээ.
“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи болон Монголын Урчуудын эвлэл, Бичиг соёл төвтэй хамтран зохион байгуулсан. Уг уралдаанд нийт 10 уран бүтээлч 17 бүтээлээ ирүүлсэн бөгөөд уралдааны зорилгод нийцсэн утга агуулга, ур хийц, шинэлэг санаа бүрдсэн уран бүтээлч Б.Ганбаатарын “Мөнх тэнгэрийн тунхаг” бүтээл шилдгээр шалгарчээ. Уг бүтээл монголчуудын хэрэглэж ирсэн бүх бичиг үсгийг дүрслэн оруулснаараа онцлог юм байна. Уралдааны шилдэг бүтээлүүдээр “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг “Бичиг соёл” галерейд өчигдөр /2025.01.28/ нээлээ.
Энэхүү үзэсгэлэнд монументал урлагийн 10 гаруй уран бүтээлч болон бичгийн мэргэд, судлаачид монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалуудаар эскиз зураг бүтээснээ дэлгэжээ. Тус үзэсгэлэнг ССАЖЗЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи, МУЭ, Бичиг соёл төв хамтран зохион байгуулж байна.
| “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02