Монгол Улсын засгийн газрын гишүүн, ГБХНХ-ын Сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр” УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн гурван хууль өргөн барьсан. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барьсан хуулийн аль нь ажиллах хүчний квотыг хөндсөн бэ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Тодруулж хэлбэл ажиллах хүчний квотыг хөндсөн УИХ-ын нэр бүхийн гишүүдийн санаачилсан хуулийг гишүүд өөрсдөө буцаан татсан учир энд ахиад ярих нь илүүц биз. Монгол улсын засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд таван заалтыг нэмж өргөн барьсан. Энэ таван заалтад квотын асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.
Ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх асуудлыг л хөндсөн. Өмнө нь зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүд буюу 40 орчим аж ахуйн нэгж л энэхүү хөнгөлөлтөд багтдаг байсныг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр засаж байгаа. Хуульд ажлын байрын төлбөрийн хөнгөлөлтийг ямар салбарт өгөх вэ гэдгийг ч тодорхой заасан.
Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийг дэмжихгүй гэж шийдсэнд харамсаж байна. Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйнхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсаж байна. Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.
Гадаадаас ажиллах хүч авах квотыг ард иргэд маань хязгааргүй квот гэж их мушгилаа. Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоог зохицуулсан "малгай" хууль бий. Энэ бол гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль.
Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй байна. Түүн дотроо нэг улсын иргэдийн тоо нэг хувиар хэтрэхгүй байх ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлнэ.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн салбар дахь гадаад ажилтны тоо нийт ажилчдын 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Тиймээс гадаадын иргэд хүссэнээрээ, хязгааргүйгээр Монгол Улсад орж ирнэ гэсэн ойлголт байхгүй" гэв.
| Л.Энх-Амгалан: Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31