Боловсролын сайд П.Наранбаяр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга асан Танака Шиничи нутаг буцаж, шинэ даргаар Мияаги Кэнсүкэ томилогдож буйг тохиолдуулан хүлээн авч уулзлаа.
Талууд ЖАЙКА-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл явцыг ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан ажилласан ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга асан Танака Шиничид Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА-ийн хамтран багш, оюутан солилцоо, хүний нөөцийг чадавхжуулах, судалгааны лабораториудыг тоног төхөөрөмжөөр хангах, үдийн хоолны шим тэжээлийн тэнцвэрийг хангах зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг талууд онцлон ярилцав.
Түүнчлэн Монгол Улсын анхны их сургуулийн эмнэлэг болох АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Инженер, технологийн дээд боловсролын төслийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцон, харилцан дэмжиж хамтын ажиллагааг тэлнэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
| Монгол-Японы эмнэлэг, Инженер, технологийн дээд боловсролын төслийн талаар санал солилцжээ |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00