УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал төв талбайд өрнөсөн Морьтой жагсаалын талаар /2025.01.27/ мэдээлэл хийсэн. Тэрбээр "Хаврын морин уралдааныг 2019 оноос хойш хорьчхоод байхад яагаад жил болгон энэ асуудлыг сөхөж, гаргаж ирдэг юм бэ. Үүнд анхаарах хэрэгтэй. Энэ асар олон уяачдын асуудал гэж байгаа боловч үнэндээ цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн эрх ашиг. Малын эмийн бизнесийн асуудал. Үүнийг бид өв соёл хэмээн андуурч, ойлгож байгааг би улстөрчдийн буруу гэж хэлнэ. Уяачдын зүгээс та нар сонгуульд ялья гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ, хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын морин уралдааныг сэргээ гэдэг ятгалгыг хийдэг байсан. Монгол Улсын засгийн газар үүнд татгалзаасай гэж бодож байна.
Би УИХ-ын танхимд сууснаасаа хойш олон зүйлийг харлаа. Та бүхэн санаж байгаа бол Монголын морин спорт уяачдын холбооны хурал төрийн ордонд болсон. Яагаад тэд нар төрийн ордонд хурлаа хийж байгаа юм бэ. Яагаад түүнд нь улстөрчид оролцож байгаа юм бэ. Хаврын морин уралдааныг сэргээе үүгээрээ дамжуулж бүсчилсэн хөгжлөө сэргээе гэдэг санаагаар лоббигоо хийх болсон. Түүнчлэн уяачид "Go Mongolia" зэрэг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдтэй уялдуулж, Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй" гэсэн билээ.
Х.Баасанжаргал "Дүнжингарав" хаврын уралдааныг зохион байгуулж уралдаанч хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж Засгийн Газрыг шүүхэд өгч, тус асуудлын өмгөөлөгчөөр Дээд Шүүхийн эцсийн шийдвэр гартал ажилласан бөгөөд үүгээрээ Олон улсын шилдэг про боно хуульчийн шагнал хүртэл хүртсэн анхны монгол эмэгтэй өмгөөлөгч, хуульч ажээ. Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA Annual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Нийт 80.000 гишүүн хуульч, 190 гишүүн хуульчдын холбоо, нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн тус Барын холбооноос жил бүрийн чуулга уулзалтын үеэр оны шилдэг хуульчдыг 10 гаруй төрлөөр шалгаруулан, алдаршуулдаг бөгөөд тэдгээрийн онцлох нэг төрөл нь “IBA Pro Bono Award” буюу шилдэг про боно хуульчийн шалгаруулалт юм. Тодруулбал, улс орон болон олон нийтийг хамарсан нэн тэргүүний, хүний эрхийн чухал асуудалд сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэн, бусад орны хуульчдад жишээ болохуйц сайн туршлагыг бий болгож буй хуульчийг дээрх номинацийн дагуу шалгаруулдаг. 2018 онд “IBA Pro Bono Award”-д дэлхийн олон орны чадварлаг хуульчид өрсөлдөхөөр материалаа ирүүлснээс сүүлийн шатанд Их Британи, Нигер, АНУ, Бангладеш, Монгол, Австрали, Польш гэсэн орнуудаас нийт долоон хуульч өрсөлдөхөөр нэрлэгдээд байснаас Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Хүрэлбаатарын Баасанжаргал шилдгээр шалгарсан түүхтэй.
Энэ нь 1947 oнд үүсгэн байгуулагдсан Олон улсын Барын холбооны түүхэнд анх удаагаа монгол эмэгтэй хуульч шилдэг про боно хуульчийн шагнал гардан авч байгаа явдал бөгөөд Монголын хуульчид дэлхийн шилдэг хуульчдын зэрэгт хүрч буйн олон сайхан жишээний нэг болсон. Өмгөөлөгч Х.Баасанжаргал нь өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож чадсанаараа энэхүү хүндтэй шагналын эзэн болсон юм.
| УИХ-ын Х.Баасанжаргал унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар Засгийн газрыг шүүхэд өгч, Олон улсын хуульчийн шагнал хүртсэн анхны монгол эмэгтэй |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31