2023 онд Хятадын зах зээлийн газрын тосны эрэлт төсөөлж байснаас бага байх төлөвтэйг тус улсын CNPC (China National Petroleum Corporation) төрийн өмчит компанийн судлаачид мэдээлжээ.
Үүнд цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалтын хурдтай өсөлт голлон нөлөөлснийг онцолсон байна.
CNPC компанийн дэргэдэх Эдийн засаг, Технологийн Судалгааны Хүрээлэн энэ оны гуравдугаар сард 2023 оны Хятадын газрын тосны зах зээлийн эрэлтийг 743 сая тонн гэж тооцоолж байжээ. Энэ нь өдөрт 14.86 сая баррель гэсэн үг юм.
Харин сүүлд гаргасан шинэ тооцооллоор 740 сая тонн буюу өдөрт 14.80 сая баррель байх төлөвтэйг энэ долоо хоногт Бээжинд болсон хурлын үеэр дээрх хүрээлэнгийн судлаач Ван Лининь мэдээлжээ.
“Миний бодлоор хүмүүсийн цахилгаан хөдөлгүүрт автомашин худалдан авах хэмжээ энэ онд харьцангуй өндөр байгаа нь гол шалтгаан болж байна” гэж Ван хэлсэн байна.
Хятад улс нь дэлхийн хамгийн том газрын тосны импортлогчоос гадна цахилгаан хөдөлгүүрт автомашины хамгийн том зах зээл юм.
Энэ оны тавдугаар сарын байдлаар шинэ төрлийн автомашины борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 10.5 хувиар өссөн тухай Хятадын Суудлын Автомашины Холбоо мэдээлжээ.
Бээжингийн эрх баригчид цахилгаан автомашин худалдан авах хүмүүсийг бодлогоор дэмжих болсон нь цаашдаа эрэлтийг улам нэмэгдүүлнэ гэж судлаачид үзэж байна.
Хятадын түлш шатахууны эрэлт 2019 онтой харьцуулахад энэ онд 0.8 хувиар өсөх ба 2025 онд оргил хэмжээндээ хүрээд цаашид буурч эхлэх тооцоог CNPC компанийн судлаачид гаргажээ.
Дизель болон керосин түлшний эрэлт энэ онд 2019 оны хэмжээнд хүрэхгүй гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Reuters
| Цахилгаан автомашины борлуулалт өссөний улмаас Хятадад газрын тосны эрэлт буурчээ |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03