Өнөөдөр 111 настай Декстер Крюгер нь Австралийн түүхэнд хамгийн өндөр насалсан эрэгтэй болж бүртгэгджээ. Тэрбээр өнөөдөр буюу Даваа гарагт 2002 онд нас барсан дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Жэк Локетоос нэг өдрөөр ах болж байгаа юм.
Үхрийн фермд насаараа ажилласан Крюгер одоо Австралийн Күинслэнд мужийн Рома хот дахь асрамжийн газарт амьдардаг ажээ.
Урт насалж буйн нууцаа тахианы тархи хүнсэндээ хэрэглэдэгтэй холбоотой гэж тэр ABC сувгийн сэтгүүлчид ярьсан байна.
“Тахианы тархи. Тахианд толгой байдгийг мэднэ биз дээ. Түүн дотор тархи бий. Жижигхэн ч гэсэн маш амттай” гэж Крюгер өвөрмөц хүнснийхээ талаар тайлбарлажээ.
Асрамжийн газрын менежэр Мелани Калверт түүнийг “манай хамгийн хурц ой ухаантай үйлчлүүлэгчдийн нэг" гэж магтсан байна. 111 нас хүрээд 124 хонож буй ахмад одоо дурсамж номоо бичиж байгаа гэнэ.
Австралийн Гиннесийн ном гэж болох “The Australian Book of Records” номыг санаачлагч Жон Тэйлор түүхэнд мэдэгдэж буй хамгийн өндөр насалсан австрали эрэгтэй гэж Крюгерийг өргөмжилсөн байна.
Харин хүйс харгалзахгүйгээр хамгийн өндөр насалсан австрали хүнд 2002 онд 114 настайдаа нас барсан Кристина Күүк тооцогддог ажээ.
Эх сурвалж: Associated Press
| Австралийн түүхэнд бичигдсэн хамгийн өндөр настай эрэгтэй тахианы тархи идэхийг зөвлөжээ |
2026-06-25 10:19:11
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
2026-06-24 09:41:35
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47