Дэлхийн ширээний теннисний өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дэлхийн ширээний теннисний өдрийг (WTTD) 2015 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын энэ өдөр тэмдэглэж ирсэн. Учир нь 1926 онд ширээний теннисний анхдугаар ДАШТ-ийг зохион байгуулагч, Олон улсын ширээний теннисний холбоог үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч Айвор Монтагугийн хүндэтгэлд зориулан дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг аж. Энэ бол ширээний теннис, түүнчлэн уг спортыг төлөөлдөг бүх нийтийг хамарсан, нийгмийн хүртээмжтэй байдлыг тэмдэглэдэг өдөр юм.
Энэ өдөр дэлхий даяар ширээний теннисээр хичээллэгчид болон сонирхогчдыг нэгтгэн уг спортыг сурталчлах зорилготой олон үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Тэгвэл 2025 оны “Дэлхийн ширээний теннисний өдөр”-ийг дэлхий даяар “Diversity and Inclusion буюу Оролцоо ба Олон талт үйл ажиллагаа” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийн хүрээнд Монголын хүн амын дунд нас, хүйс, нийгмийн гарал, хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг үл харгалзан ширээний теннисийг сурталчлах, спортоор дамжуулан хүмүүсийг нэгтгэх зорилгоор өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Хангарди-2025” өдөрлөгийг зохион байгуулна.
НЗДТГ, нийслэлийн БТСГ, Монголын ширээний теннисний холбоо хамтран хийж буй энэ өдөрлөгт манай улсад үйл ажиллагаа явуулж буй клубууд оролцох бөгөөд энэ үеэр клубээ сурталчлах, нөхөрсөг тэмцээн, үзүүлэх тоглолт болон олныг хамарсан уралдаан зохион байгуулах аж. Түүнчлэн ширээний теннисний лигийн энэ жилийн аваргуудад шагнал гардуулна.
| Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20