17:36 2023/07/12
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон улсын заан Б.Пүрэвсайханыг долоогийн даваанд давснаар улсын заан цолын болзол хангав.
17:23 2023/07/12
Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай шинэхэн харцага цолын болзол хангасан Г.Ганхуягийг долоогийн даваанд унгалаа.
17:03 2023/07/12
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч Архангай аймгийн арслан С.Сүхбатыг долоогийн даваанд өвдөг шороодуулснаар их шөвөгт шалгарлаа.
16:39 2023/07/12
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуягт өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Г.Ганхуяг улсын харцага цолын болзол хангасан юм.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн хурц арслан С.Сүхбат улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа давж улсын харцага цолын болзол хангалаа.
Мөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон цолоо батлав.
Энэ даваанд улсын аварга хоёр, арслан нэг, гарди нэг, заан нэг, харцага нэг, аймаг, цэргийн арслан цолтой хоёр бөх барилдана.
| Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон улсын заан цолын болзол хангалаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03