Монгол Улсад энэ сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17” болно. Хуралд оролцохоор дэлхийн 190 орчим орны зочид төлөөлөгч ирнэ. Үүнтэй холбогдуулан автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор, тээврийн хэрэгслийг маргаашаас эхлэн (2026.08.15) улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Хязгаарлалт наймдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж, есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд тэгш өдөр тэгш тоотой, сондгой өдөр сондгой тоогоор улсын дугаар нь төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр сургууль цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой.
Хязгаарлалт 07:00-21:00 цаг хооронд үйлчлэх бөгөөд бүсчлэл тогтоохгүй.
| Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03