Эрүүл мэндийн байгууллагын гадна авто зогсоолын төлбөр хураамжтай холбогдуулан нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй буруу мэдээлэл нь иргэдэд буруу ойлголт өгч байгаа тул доорх албан ёсны мэдэгдлийг гаргаж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд байрлах авто зогсоол нь эмнэлгийн санаачилга хүсэлтээр 2016 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 300 метр урттай, 5,830 метр квадрат талбай бүхий авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийг шинээр тохижуулж ашиглалтад оруулсан. Уг зогсоол нь эмнэлгийн өөрийн эзэмшлийн бус, Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зогсоол бөгөөд ойролцоох орон сууц, 30 гаруй аж ахуй нэгж байгууллагаар үйлчлүүлэгч иргэд автомашинаа байрлуулдаг. Уг зогсоолыг Нийслэлийн шийдвэрээр төлбөртэй зогсоол болгон ашиглаж байгаа бөгөөд зогсоолоос хураан авч буй төлбөр, хураамжийг Улсын гуравдугаар төв эмнэлэг АВДАГГҮЙ, эмнэлгийн санхүүжилт болон орлогод огт хамааралгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Тус эмнэлэг нь үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах зорилгоор 2025 онд өөрийн хашаан дотор, баруун хойд хэсэгт 180 автомашины багтаамжтай авто зогсоолыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр байгуулан, үнэ төлбөргүй ашиглаж байна. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхэдтэй үйлчлүүлэгчдэд зориулан Яаралтай түргэн тусламжийн тасгийн ойролцоо түр байрлах 15-20 автомашины зогсоолыг тусгайлан тохижуулсан. Эмнэлгийн урд байрлах зогсоолтой холбоотой иргэдээс удаа дараа ирж буй гомдол, санал болон зохион байгуулалтын асуудлаар эмнэлгийн захиргаанаас Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн холбогдох газруудад тодорхой санал, албан бичгүүдийг уламжлан ажиллаж байна.
Эх сурвалж: УЛСЫН III ТӨВ ЭМНЭЛЭГ
| III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03