СОЁОЛОН: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүү магнайд хурдаллаа

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 205 хурдан хүлэг бүртгүүлснээс 122 нь шандас сорилоо.

Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ төрийн наадамдаа түрүү магнайд хурдлав.

Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат уяач Ч.Батжаргалын зээрд орсон бол

  • айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар
  • айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн зээрд
  • айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн хонгор үрээ хурдалж, наадамчин олныг баясгалаа.

СОЁОЛОН: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүү магнайд хурдаллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ