2023 оны 6 сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв”-ийн Ким Кюү Шиг(Kim Kyu Shik), Квон Юун Наг(Kwon Yong Rak), Юү Сон Ёл(Yoo Seong Yul) гурван мэргэжилтэн Монгол Улсад хүрэлцэн ирж ойн үрийн плантаци байгуулах болон сайн үрийг хэрхэн сонгох талаар семинарыг зохион байгууллаа.
Тус мэргэжилтнүүд нь Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 3-р шат хэрэгжиж буй мод үржүүлгийн газрууд (Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд) болон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвөөр зочилж 1-р зэргийн үр хэрхэн бэлтгэх, түүнийгээ арчлах, хамгаалах, хадгалах талаар санал солилцлоо. Мөн орон нутгийн ойн ангийн мэргэжилтнүүдэд ойн үрийн плантаци байгуулах талбайд хийгдсэн судалгааны үр дүнгийн талаар хуваалцсан байна.
Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь 2021 оны 9 сард НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцохдоо “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт”-ийн эсрэг хариу арга хэмжээ авахаар 2030 он хүртэл нэг тэрбумаар тоологдох мод тарихаа мэдэгдсэн.
Тухайн мэргэжилтнүүд Монгол Улс амжилттай 1 тэрбум мод тарих гол гарц нь 1-р зэргийн үр, тарьц, суулгацыг бэлтгэх гэж үзсэн. Тухайн ажлыг гүйцэтгэхэд ойн үрийн мэргэжлийн боловсон хүчин хангалттай бус байгаа тул БНСУ-ын Ойн агентлагийн үрийн мэргэжилтнүүдийг томилох болон туршлага солилцох хүсэлтийг тавьсан.
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл БНСУ-аас ойн үрийн мэргэжилтнүүдийг урьж, семинар зохион байгуулав |
2025-04-07 16:54:50
2025-04-07 16:44:16
2025-04-07 15:05:41
2025-04-07 16:54:50
2025-04-07 16:44:16
2025-04-07 15:05:41
2025-04-07 15:02:54
2025-04-07 13:50:30
2025-04-07 13:20:15
2025-04-07 13:13:02
2025-04-07 12:56:41
2025-04-07 12:19:51
2025-04-07 12:09:36
2025-04-07 12:05:27
2025-04-07 12:05:13
2025-04-07 12:01:01
2025-04-07 11:54:07
2025-04-07 11:39:52
2025-04-07 11:39:49
2025-04-07 11:24:28
2025-04-07 11:17:43
2025-04-07 10:36:04
2025-04-07 10:24:26