Онцгой байдлын байгууллагад өчигдөр орон нутагт үер буусан тав, голд осолдсон нэг дуудлага иржээ.
Тодруулбал "Хараа" голын гүүр нурж, том машин унасан харамсалтай явдал болсон байна.
Энэ талаар "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн 264 дүгээр точик “Хараа” голын гүүр нурж, гүүрэн дээгүүр зорчиж явсан ЗИЛ-131 загварын автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг өчигдөр 22:49 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн 42 настай, эрэгтэйг “Хараа” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа"-г ОБЕГ мэдээллээ.
Үер:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хоёр гэр үерийн усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хараа голын эрэг”, Гонир багийн “Бургасан тохой”, “Шар шувуу” гэдэг газар долоон гэр, 4х2 метрийн хэмжээтэй нэг зөөврийн сууц, нэг автомашин, 100 хонь, зургаан тугал үерийн усанд автаж, 7 том хүн, 5 хүүхэд усанд боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан байна.
Мөн аймгийн Мандал сумын Тарни багийн “246 дугаар зөрлөг”, 5 дугаар багийн “Түнхэл тур” гэдэг газар иргэн Б-ын 6х3 метрийн хэмжээтэй зөөврийн сууц, Э, Б нарын 2 гэр үерийн усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж нийт 71 том хүн, 18 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ. Тус сумын “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн төвийн шугамаас салаалсан 1 ш цахилгааны тулгуур багана үерийн усанд унасан байсныг сэргээн засварласан байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянгол багийн 44 айлын гэр, 20 том хүн 66 хүүхэд үерийн усанд боогдсон байсныг Баянгол бага сургуулийн байр, Сөгнөгөр багийн байранд оруулсан байна. Тус сумын 2 дугаар багийн хоёр гүүр усанд автаж, нэг гэрлийн шон унаж, 4 дүгээр багийн хоёр гүүр нуржээ.
Эх сурвалж: ОБЕГ
| “Хараа голын гүүр нурж, ЗИЛ-131 маркийн машин унасан. Жолоочийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна" |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33