Үертэй байгаа байршлуудын нөхцөл байдлын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс өнөөдөр мэдээлэл өглөө.
"Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Алтай хотхоны даланг сэтэлснээр үерийн ус доошилж байна. Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурчээ.
Туул голын үерийн халилтаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийж, хамгаалалтын далан босгох ажил үргэлжилж байна. Голын усны түвшин хэвийн, нэмэгдээгүй.
Өчигдөр орой Тэрэлж голын усны түвшин 282 см хүрч байсан бол өглөө 06:00 цагт 254 см болж буурсан мэдээлэл ирлээ.
Зуслангийн бүсэд усны түвшин нэмэгдээгүй байна.
Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
ТҮК-ийн албан хаагчид урд шөнө 02:40 цагаас цэвэрлэгээний ажлаа эхэлсэн" гэв.
Өнөөдөр өглөө Нийтийн Тээврийн Үйлчилгээний 117 чиглэлээс 105 чиглэлийн 811 тээврийн хэрэгсэл хэвийн ажиллаж , Авто зам, замын байгууламж хаагдсантай холбогдуулан зохицуулалтаар 12 чиглэлийн 104 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулжээ.
| "Алтай хотхон орчмын үерийн ус доошилж байна. Туул голын халилтаас сэргийлж, далан босгосон" |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33