Долдугаар сарын 7-ны 00:00 цагийн байдлаар хотын төвийн таван дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 499 дэд өртөөнд холбогдсон 19,648 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байгаа.
Одоогийн байдлаар Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй.
Цахилгаан тасалсан байршлууд:
1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Ундраа, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;
2. БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;
3. СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;
4. ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;
5. СХД-ийн 9-р хороо Малчины гудамжнууд, 26-р хороо Баянбулагийн гудамжнууд орчмоор.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 5-7-ны 00:00 цагийн хооронд нийт 1,093 дэд өртөө, 52,029 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгаан хүчдэлээс тасалж, 594 дэд өртөө, 32,381 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбосон.
УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа.
Долдугаар сарын 6-ны 20:00 цагаас долдугаар сарын 7-ны 08:00 цаг хүртэлх ээлжид 201 ажилтан, 8 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
| "Натур, Тээврийн цагдаагийн газар зэрэг таван байршилд 19,648 хэрэглэгчийн цахилгааныг хүчдэлээс салгасан хэвээр байгаа" |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03