Оросын телевизийн хөтлөгч, Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг Ням гарагт цацагдсан нэвтрүүлгийн үеэр саяхан зэвсэгт бослого гаргасан Вагнер группийн тэргүүн Евгений Пригожинийг “их мөнгөний улмаас замаа алдсан хүн” хэмээн шүүмжилжээ.
“Пригожин бол их мөнгөний улмаас замаасаа хадуурсан хүн. Тэр батлан хамгаалах яам, төр засаг, ерөнхийлөгчтэй хүртэл тэмцэх чадалтай гэж өөрийгөө бодсон байна” гэж Дмитрий Киселев өчигдөр “Россия 1” сувгийн “Вести Недели” хөтөлбөрт оролцохдоо ярьсан байна.
Вагнерын Сири, Африк дахь ажиллагаанууд Пригожинийг дархлагдсан мэт ойлгуулсан, бас Бахмутын тулаанд байгуулсан ялалт нь түүнийг улам зоригжуулсан гэж Киселев тайлбарлажээ.
Үүнээс гадна тэр Оросын төр Вагнерыг санхүүжүүлж байсныг батлах томоохон тоо баримт дэлгэсэн юм.
Тухайлбал Вагнер групп нийтдээ 858 тэрбум рублийг ($9.7 тэрбум) Оросын төсвөөс авсан гэнэ.
Гэхдээ Киселев үүнийгээ батлах ямар нэг баримт үзүүлээгүй байна. Мөн ямар хугацаанд ийм мөнгө төлсөн талаар яриагүй юм.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх удаагаа Вагнер группийн хөлсний цэргүүд тус улсын төсвөөс санхүүжиж байсныг хүлээн зөвшөөрч байв.
Тухайлбал сүүлийн нэг жилийн хугацаанд Вагнерын хөлсний цэргүүдийн цалин хөлсөнд 86 тэрбум рубль, мөн Пригожиний нийтийн хоолны компанид армийг хүнсээр хангасны төлөө 80 тэрбум рубль төлснийг тэр ярьсан юм.
Пригожин өнгөрсөн сарын 24-ний өдөр Оросын батлан хамгаалах яамны удирдлагуудаас хариуцлага нэхэх нэрээр Москва хотын чиглэлд хувийн зэвсэгт хүчнээ илгээж байв.
Москвагаас 200 км зайд ирснийхээ дараа тэр Кремлийн эрх баригчидтай тохиролцож, зэвсэгт бослогод олон нийтийг өдөөн турхирсан хэрэг тулгасан ялаа цуцлуулж, Беларусь улс руу дүрвэхээр болсон юм.
Зарим ажиглагчид энэ явдал Путиний дэглэм суларсны илрэл болсон гэж дүгнэж байгаа.
Харин Оросын эрх баригчид үүнийг ард түмний эв нэгдлийг улам нэмэгдүүлж, Путиний хүч нөлөөг улам өсгөсөн үйл явдал хэмээн сурталчилж байна.
Тухайлбал Оросын төрийн Думын спикер Вячеслав Володин өчигдөр Телеграм хуудсандаа “Тэр (Путин) цус урсгахаас сэргийлэх бүх арга хэмжээг авч чадсан. Хэрвээ 1917, 1991 онуудад Путин шиг удирдагч байсан бол хувьсгал гарахгүй, Зөвлөлт Холбоот Улс нурахгүй байлаа” гэж бичжээ.
Эх сурвалж: AFP
| Оросын телевизийн хөтлөгч Вагнерын боссыг “мөнгөнөөс болж замаа алдсан хүн” гэж шүүмжилжээ |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33