Өчигдөр буюу Пүрэв гарагт Туркменистан улсын эрх баригчид ерөнхийлөгч асан Гурбангулы Бердымухамедовт зориулж цоо шинээр байгуулсан хотоо албан ёсоор нээжээ.
Шинэ хотын нэр Аркадаг бөгөөд энэ нь “улс орноо хамгаалагч” гэсэн утгатай Бердымухамедовын албан бус цол хэргэм ажээ.
Өчигдөр экс ерөнхийлөгчийн төрсөн өдөр байсан бөгөөд тэр 66 нас хүрсэн юм.
73,000 оршин суугчтай шинэ хотыг байгуулахад Туркменистан улсын засгийн газар $3.3 тэрбумыг зарцуулжээ.
Аркадаг хотын бүх барилга Бердымухамедовын дуртай цагаан өнгөтэй, бас бүгд “азын тоо” гэгддэг долоон давхар өндөр юм байна.
Туркмены алдарт Ахал Теке үүлдрийн адууны алтадсан хөшөөтэй тус хотод зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашин зорчих гэнэ.
Шинэ хотыг бас Бердымухамедовын төрөлх тосгонтой ойрхон газарт байгуулжээ.
Хотын нээлтэд Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов оролцсон байна. Одоо 41 настай тэрбээр Гурбангулы Бердымухамедовын хүү юм.
Нээлтийн ажиллагаанд баяр хүргэж, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган цахилгаан автомашин бэлэглэснийг энэ үеэр гардуулсан байна.
Эцэг Бердымухамедов Туркменистан улсыг 15 жил удирдаад 2022 онд эрх мэдлээ хүүдээ шилжүүлсэн юм.
Гэхдээ тэр одоо Ард Түмний Зөвлөл хэмээх төрийн байгууллагаараа дамжуулан улс орны ихэнх эрх мэдлийг атгасан хэвээр байгаа.
Өөрт нь зориулсан хотын нээлтийн үеэр эцэг Бердымухамедов эх орондоо байгаагүй бөгөөд Саудын Арабын Мекка хотод жил бүр болдог исламын шашинтнуудын хаж мөргөлд оролцож байжээ.
Эх сурвалж: Reuters
| Туркменистан улс өмнөх ерөнхийлөгчдөө зориулж байгуулсан шинэ хотыг нээжээ |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33