Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Наадмын зохион байгуулалтын талаарх хэвлэлийн бага хурлыг Хангарди ордны 14 давхарт өнөөдөр зохион байгууллаа.
Тэрбээр "Бид үндэсний баяр наадмаа хуульчилсан ард түмэн. Тиймээс хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага гарсан. Аймаг сум дүүргийн наадмыг долдугаар сарын 10-13-нд хийгээгүйгээс болж бөхчүүд хэсэг бүлгээрээ баяр хэсэж үзэгчдийг бухимдуулдаг зүйл гардаг байсан. Аймгийн болон сумд тэгш ой, гамшиг, зудаас бусад тохиолдолд долдугаар сарын 10-13-нд үндэсний баяр наадмаа зохион байгуулна. Аймгууд нэгдсэн нэг өдрүүдэд наадмаа хийнэ.
Бөхийн барилдааны дүрэмд ямар нэгэн маргаан байхгүй. Үндсэн барилдааны хугацаа 60 минут байна. Зарим бөхийг орон нутагт очоод барилдахад бүртгэхгүй, ялгаварлан гадуурхах үзэл гардаг. Тиймээс баяр наадмын зохион байгуулах хорооноос ийм зүйл гаргахгүй байхыг уриалж байна.
Нутаг усаар талцаж барилдуулахгүй гэх нь хуулиар хориотой. Шударга өрсөлдөхгүй, хүнийг ялгаварлан гадуурхах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Гэмт хэргийн шинжтэй биш байвал ХЭҮК-д хандаж эрхээ хамгаалуулж болно. Хэрэв хүний эрхийн зөрчилтэй үйлдэл гаргаж буй хүмүүст шат шатны арга хэмжээг авч магадгүй" гэж ярив.
| П.Сайнзориг:Бөхчүүдийг орон нутагт барилдахад бүртгэхгүй, ялгаварласан, хүний эрхийн зөрчилтэй үйлдэл гаргавал ХЭҮК-д хандаж болно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03