Хот, суурин газрын ногоон байгууламж хүний биологийн хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэйг судалж тогтоосноо хэсэг эрдэмтэд өчигдөр “Science Advance” шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлжээ.
Тухайлбал ногоон байгууламжийн ойр амьдардаг хүн бодит наснаасаа дунджаар 2.5 жилээр залууждаг гэж тэд дүгнэсэн байна.
“Ногоон орчинд амьдарснаар хүмүүс хөгшрөлтөө удаашруулах боломжтойг бид баталлаа. Бидний судалгааны үр дүн нийтийн эрүүл мэндийг сайжруулж, тэгш хүртээмжтэй байлгахад чиглэсэн хот төлөвлөлт, ногоон дэд бүтцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна” гэж АНУ-ын Норт Уэстерн их сургуулийн харьяа Фэйнбергийн анагаах ухааны сургуулийн судлаач Киезү Ким мэдэгджээ.
Өмнө явуулж байсан бусад судалгаануудаар ногоон байгууламж нь хүний зүрх судасны өвчлөлийг бууруулж, нас баралтын хувь хэмжээг багасгадаг нь тогтоогдож байв.
Харин хүний хөгшрөлтийн үйл явцад хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл хомс байсан юм.
Кимийн ахалсан баг АНУ-ын Бирмингэм, Чикаго, Миннеаполис, Оакланд дөрвөн хотын 900 гаруй оршин суугчийн 1986-2006 оны эрүүл мэндийн өгөгдөл мэдээллийг судалгаандаа ашиглажээ.
Тэд хиймэл дагуулаас авсан зургаар тэдгээр хүмүүсийн амьдардаг орчин ногоон байгууламжтай хэр ойр байдгийг тодорхойлж, үүнийгээ цусны шинжилгээтэй нь харьцуулсан гэнэ.
Ингэхдээ боловсрол, орлого, тамхидалт зэрэг бусад хүчин зүйлсийн нөлөөг тусгай статистик загвараар тооцсон байна.
Тухайн хүний амьдардаг газрын 5 км радиус дотрох хэсгийн 30 хувь ногоон байгууламж бол 20 хувьтай харьцуулахад биологийн наснаасаа дунджаар 2.5 жилээр залуу байгаа нь эндээс харагджээ.
Гэхдээ арьсны өнгө үүнд нөлөөлж байсан байна. Тухайлбал ногоон байгууламжийн нөлөөгөөр хар арьстнууд нэг жилээр залуужиж байхад цагаан арьстнууд гурван жилээр залуужиж байжээ.
Эрдэмтэд одоо ногоон байгууламж хүний эрүүл мэндэд яг яаж нөлөөлснөөр ийм үр дүнд хүргэдгийг нарийвчлан судлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: AFP
| Ногоон байгууламжтай ойр амьдардаг хүний нас 2.5 жилээр залууждагийг шинэ судалгааны үр дүн харуулав |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03