Гандантэгчэнлин хийдээс ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурал дуусах үеэр "Хайрлахуй" сэтгүүлийн эрхлэгч, Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж орж ирсэн юм.
Тэрбээр "Эд нарт булхай бий, би цэвэр үнэнийг хэлэх дуртай. Лам нарыг шударга байя гэж байгаа юм. Шашны хүний хувьд ганданг муулахгүй. Болсон үйл явдлыг нийгмээс нуугаад бүтэхгүй. Энэ асуудал одоо илэрч байгаа юм биш, олон жил бугшсан үйл явдал. Надад баримт бий. Одоо хамгаалаад өнгөрөх гэж байх шиг байна. Хүчээр олон жил юмыг дарж байгаа. Дамбадаржаад байсан хүүхдийг үг хэлсний төлөө хөөгөөд явуулсан байсан. Одоо тэр хүүхэд том болсон" хэмээгээд хэвлэлийн хурал зохион байгуулсан Гандантэгчэнлин хийдийн төлөөллүүдтэй маргаан дэгдээв.
Үргэлжлүүлэн "Нуугаад байх тусам гар утсанд байгаа баримтаа харуулъя. Өнчин энэ хүүхдийг үнэн зүйл хэлсний төлөө гандангаас хөөсөн гээд лам хүүхдийн зураг гар утсан дээрээ харууллаа.
Хүүхдийн эрхийн асуудлыг нуун дарагдуулж болохгүй. Хэвлэлийн хуралд ажиглагчаар суусан чинь цагдаагаар бариулах гэж үзэж байна" гэсэн юм.
| З.Санждорж: Эд нарт булхай бий. Болсон үйл явдлыг нийгмээс нуугаад бүтэхгүй |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03