Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендерийн тэгш бус байдлын индексийг танилцууллаа.
Манай улсын жендерийн тэгш бус байдлын индекс өмнөх оноос 1.5 хувиар буурчээ. Ингэснээр 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж, өнгөрсөн онд 70 дугаар байрт эрэмбэлэгдэж байсантай харьцуулбал ухарсан үзүүлэлт боллоо. Эдийн засгийн оролцоо ба боломж, боловсролын түвшин, эрүүл мэнд, улс төрийн эрх мэдэл гэсэн үндсэн дөрвөн хэмжигдэхүүнийг харьцуулан үнэлдэг. "Эрүүл мэнд”-ийн үзүүлэлтээр нэг онооноос 0.98 оноо авч, нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны адил хамгийн сайн үзүүлэлттэй байна. Ингэхдээ төрөлтийн статистикийг харгалзан авч үздэг бөгөөд шинээр төрж буй хүүхдүүдийн хүйсийн харьцаа, мөн эрүүл дундаж наслалт зэргийг харгалзан үнэлдэг аж. Улс төрийн оролцоонд жендерийн тэгш байдлын үзүүлэлт хамгийн тааруу буюу нэг онооноос 0.01 орчим оноо авч, дэлхийд 121 дүгээрт эрэмбэлэгджээ.
| Манай улс жендерийн тэгш бус байдлын индексээр 10 байр ухарчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03