Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд 98 кабинд тус бүр 750 кг элс байршуулж, ачаатай туршилтыг хоёр хоногийн өмнөөс эхлүүлжээ.
Энэ талаар Төслийн шугам сүлжээний инженер М.Гэрсэнз “Кабин бүрд нийт 30 шуудай элс хийж турших бөгөөд нэг шуудай элс нь 25 кг жинтэй. Элсийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан жин дээр хэмжиж, энэхүү туршилтаар системийн бүх тохируулгыг хянаж ажиллана. Үүний үндсэн дээр энгийн нөхцөлд системийг хэрхэн ажиллуулах ёстойг тодорхойлох зорилготой. Ачаатай туршилт долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд системийн ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шалгалт хийх “Bureau Veritas” байгууллага ажиллах юм. Тус байгууллага системийн удирдлага, бүрэн бүтэн байдал, инженерийн системийн аюулгүй байдлыг шалгаж, төслийн зураг төсөл, норм, стандартын хэрэгжилт болон ашигласан материал, гүйцэтгэлийн чанарыг үнэлнэ. Мөн ашиглалтын явцад үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлно” гэв.
Үүнээс гадна Яармаг-Арцат буудалд 40 нэр төрлийн 100, Хархоринд 80 гаруй мэдрэгч суурилуулжээ. Эдгээр мэдрэгчийн ажиллагааг шалгаж, хөндлөнгийн баталгаажуулалт хийх аж. Мэдрэгч болон системийн ажиллагааг шалгах ажил 10 гаруй хоног үргэлжилж, дараа нь улсын комисс ажиллана. Төслийн Яармаг, Арцат болон Хархорин буудлын барилга угсралтын ажил одоогоор 85-89 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.
| Дүүжин дээврийн 750 кг элстэй туршилт долоо хоног үргэлжилнэ |
2026-11-07 08:10:00
2026-11-07 08:00:00
2026-11-06 16:03:52
2026-11-06 16:03:52
2026-11-06 14:57:30
2026-11-06 12:45:03
2026-11-06 11:18:53
2026-11-06 10:49:35
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 10:35:43
Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна
2026-11-06 07:46:57
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-11-06 07:45:15