Өчигдөр 130-р сургууль дээр дунд ангийн хүүхэд нас баржээ

Цахим орчинд “Нийслэлийн 130-р сургуулийн хүүхдүүд нэгнээ зодоод амь насыг нь хөнөөсөн” гэх мэдээлэл түгээд буй. 

Тодруулбал, нэгэн иргэн “130-р сургуулийн 8-р ангийн сурагч 6-р ангийн хүүхдийг зодоод амь насыг нь хөнөөчихөж. Аймшигтай юм аа. Энэ олон харгис хүүхдүүдийг бидний нийгэм, бид өөрсдөө бүтээж байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 130 дугаар сургуульд өчигдөр буюу аравдугаар сарын 9-ний 14:30 цагийн орчимд хүүхэд нас барсан гэх мэдээлэл анх бүртгэгджээ.

Тус сургуулийн сурагч ангидаа өөр хүүхэдтэй маргалдаж байхдаа гэнэт таталт өгч, нас барсан байна. Тухайн хүүхэд айж, сандарсан үедээ таталт өгдөг эрүүл мэндийн шалтгаантай байсан бөгөөд зодуулсан гэх мэдээлэл үндэслэлгүй гэлээ.

Эргэн сануулахад, өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ зодож, дээрэлхэж буй бичлэг цахим орчинд тарсан. Уг бичлэгт 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид холбогдсон гэх мэдээлэл гарч байв.


Өчигдөр 130-р сургууль дээр дунд ангийн хүүхэд нас баржээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-10-10 15:42:39
    ..........: Зодуулаагүй байлаа ч гэсэн зодохоос бусдаар айлгасан байгаа тул хуулийн хүрээнд шууд бусаар хүний аминд хүрчээ